Дорноговь аймгийн Айраг суманд үер гамшгийн хэмжээнд хүрчээ

2018/08/13
Share |
Хүмүүс:
Дорноговь аймгийн Айраг суманд үер гамшгийн хэмжээнд хүрчээ

Дорноговь аймгийн Айраг суманд их хэмжээний бороо орсны улмаас зарим газруудад үер бууж, гамшгийн хэмжээнд хүрчээ. Борооны улмаас төмөр зам эвдэрч тус сумын Айраг өртөөнд галт тэрэг осолдон 328 хүн хүнд болон хөнгөн бэртэл аваад буй. Мөн 10 айл үерт автсанаас 2 нь тооно хүртэлх үерийн усанд автаад буй бөгөөд Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилчид тус аймагт иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Усны гүн 2,5 мeтрт хүрээд буй нь сүүлийн 30-аад жилийн хугацаанд тохиолдоогүй тухай нутгийн иргэд ярьж байна. Үерт автсан айлуудын эд хогшлыг гаргах ажил үргэлжилж буй бөгөөд цаашид суурьшлын бүсийг нь өөрчлөн нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Аймгийн нөөц сангаас үерт автсан иргэдэд гэр болон тавилга өгөхөөр Аймгийн онцгой байдлын комисс шийдвэрлэсэн ба иргэд одоогоор хамаатны айлууддаа түр байрлаж байгаа ажээ. 

 

Image may contain: one or more people and outdoor

 

No automatic alt text available.

 

Image may contain: ocean, sky, outdoor, water and nature

 

Image may contain: beach, water and outdoor

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Би гал усныгашуунзовлонбайгалийнгамшигл үнэнаюултайхүнийм юмандл хүч мөхнө
IP:202.9.40.47  2018-08-13 20:57:20
Zochin Alt sain uhatsgaa! !!
IP:184.151.178.197  2018-08-14 20:12:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.