Хүмүүс: |
ЗТХЯ-ыг тойрсон асуудал ойрын үед олны анхаарлыг ихэд татаад байна. Үүнтэй холбогдуулан АН мэдэгдэл хийжээ. Тэд У.Хүрэлсүхээр удирдуулсан ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд ард түмнээс уучлалт хүсэх ёстой гэдгийг мөн дурджээ. Харин У.Хүрэлсүх "Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлагыг, дэг журмыг бид чангатгах ёстой. Ингэж байж бид нар амжилтад хүрнэ. Ард иргэд маань энийг хүсэж хүлээж, Монголын төрөөс шаардаж байна. Энэ шаардлагад бид нийцүүлж ажиллах үүрэгтэй, хийх ёстой гэж би ЕС-ын үүднээс үзэж байгаа учраас өнөөдрийн энэ шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Алдаа дутагдал их байна, ажлын хариуцлага сул байна. Энэ бүхэн дээр бид нар хариуцлага тооцож ажиллах ёстой гэдэг нь энэ эмгэнэлт үйл явдлаас харагдаж байна. Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Бид ажлаа улам сайжруулж, алдаа дутагдлаа засаж сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе" хэмээсэн. АН зүгээс хэрэв ЗГ-тай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэн сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэв. Харин иргэдийн зүгээс ЗГ-ыг огцруулснаар улсын ажил урагшлахад саад учирч болзошгүй хэмээх сэтгэгдлийг ирүүлсээр байгаа бөгөөд ажлаа хариуцлагатайгаар үргэлжлүүлэн хийхийг шаардаж эхэлсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn