Р.Эмүжин: Үнэндээ бол энэ яам Монголын олигархуудын хамгийн том тулаан өрнөдөг газар

2018/08/15
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Үнэндээ бол энэ яам Монголын олигархуудын хамгийн том тулаан өрнөдөг газар

Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин Зам Тээврийн Хөгжлийн Яаманд хүний амь эрсэдсэн хэргийн талаар болон тус яаманд өрнөдөг зүйлсийн талаар өөрийн өнцгөөс бичсэн байна. Тэрээр: 

"Загалмайлсан эцэг"...

Хүний амь эрсдэж байж Зам тээврийн яаманд мафийн ажиллагаа гүн нэвтэрснийг илчиллээ. Үнэндээ бол энэ яам Монголын олигархуудын хамгийн том тулаан өрнөдөг газар. Бас АН болон МАН-ын төлөөний хүмүүсийн жинхэнэ улаан гараараа нударга зөрүүлдэг алба. Нуугдаж хундага тулгадаг ширээ. Хуучин болон шинэ сайдуудын эрх ашиг зэрэгцэж үйлчилдэг төв цэг. Огцорсон болон одоо ажиллаж буй Засгийн газрын эрх мэдэлтнүүдийн заамдалцаж авдаг онцгой бүс. Хойд болон урд хөршийнхөн Монголыг наймаалцдаг хар зах. Аль ч утгаараа гэр бүлдээ хайртай хүн шагайгаад байх газар ЗТЯ биш. Үр хүүхдэдээ энэрэлтэй хүн үлдэх гэж хичээгээд байх сэнтий ч биш. Ёстой Ж.Бат-Эрдэнэ тулдаа л аль алийг нь туучиж, тэсч, тэнцвэр барьж хэдэн сар удирдлаа. Түүнийг Женкогийн хүн ч гэлцдэг, биш ч гэлцдэг. Зориуд Хүрэлсүхэд иймэрхүү ойлголт төрүүлэх үгийг Баттулга өөрөө ч бас Парламентийн индэр дээрээс хэлж л байсан. Одоо оронд нь томилогдох хүнээс Монгол Улсын нэг, хоёр, гуравдугаар хүн хоорондоо ямархан эв түнжинтэй, хаашаа хараад яваад байгаа нь тодорхой харагдана. Энэ яамнаас зугтаж гарсан нэг мэргэжилтний яриаг би тодхон санаж байна. "Загалмайлсан эцэг"-ийг шүтэн биширдэг нэгэн эр сайдаар ирмэгцээ хамгаалалтын гэх хоёр булчин болсон залуугаар мань мэргэжилтнийг нам сахиулчихсан гэдэг. Тийм ч тендэр, ийм ч бичиг баримт, тэр ч судалгаа, энэ ч хяналт шалгалт гээд орохгүй юмгүй онгичихгүй цаасгүй хэд хонож. Тендэрт шалгаруулах компанийн нэр өгөөд, бүх бүрдүүлэх ёстой бичиг цаасыг нь уг компанийн өмнөөс өөрөө бүрдүүлээд, өөрөө шалгаруул гэж нөгөө мэргэжилтнээс шаардаж дээ. Хөөрхий нөгөө сайдын лообийдоод байгаа компани нь бичиг цаасаа боловсруулах мэргэжилтэнгүй юм байлгүй. Ажлын цаг дуусчихлаа, харья гэхэд нь нөгөө хоёр булчин болсон эр "Хүүхдийг чинь бид хоёр цэцэрлэгээс нь авчихна шүү" гэж дарамталсан гэдэг. Азаар өнөөх өдөржин дарамтанд ажилласан мэргэжилтэн бас нэг булчин болсон, хамгаалалтын гэх хоёр залуутай салбар нэгтэй дүүгээ дуудаж байж асуудлаас мултарсан юм билээ...төдөлгүй өвчний нэр барьж албаа чимээгүйхэн хүлээлгэж өгөөд амь амьдрал, үр хүүхэд, гэр бүлээ аварч, өөрөө ч мэнд салсан түүхтэй. Хохирогч Г тэр хэвээрээ зүтгээд, гүрийгээд яваад байсан бол бас л дөрвөн хүүхдээр нь барьцаалах байсан, магадгүй гэр бүлээр нь хохироох байсан. ЗТЯ-нд бугласан мафийн сүлжээг хэд гурван гөлөг ажлаас нь халаад устгана гэж үгүй. Тийм ч болоод Цогтгэрэл ч бил үү, хөгийн хувиа хичээгчид өөрийгөө тойруулан шоу үйлдвэрлээд сууж байна. Наад ЗТЯ чинь Монгол Улсын төлөө биш, харьяалагддаг мафийн боссынхоо төлөө ажилладаг. Төртэй холбож, ганц төржүүлж байсан гүүр нь харин өнөө муу Ж.Бат-Эрдэнэ байсан биз. Ер нь тэгээд энэ яамыг удирдана гэдэг чинь алаан байхгүй юу, эрлэгийн элчийн үүдэнд мөрийтэй тоглоод сууж байна л гэж мэд. Хүний амь эрсдэлээ. Яамныхаа өмнөх талбай дээр нэгийгээ нохой шиг зодоод алчихлаа. Үүнээс өөрөөр мафижсан байгууллага гэдгийг яаж батлах юм? Энэ баримтан дээрээ тулгуурлаад төрд шургалсан мафиа задалж чадвал нэг алхам урагшилна, эс бөгөөс дараагийн удаа хэн нэгний гэр бүл дахиад л барьцаалагдаж, дахин үүнээс ч том хэрэг ил, далд дэгдэнэ. Аягүй бол өмнөх талбайдаа буудалцах байлгүй. Хэдэн зуун тэрбумыг тойрсон мексик бүжиг, итали маягийн сүлжээ гэдэг чинь энэ дээ..."Загалмайлсан эцэг" киног үзэх хэрэггүй, ЗТХЯ дээр угаасаа тэр киноны зураг авалт явагдаж байгаа...гээд хэлчихье, зүгээр" хэмээсэн байна. Дан ганц ЗТХЯ гэлтгүй төрийн хэмээх тодотголтой бүхий л байгууллагуудад хүнд суртал, хээл хахууль газар авсан нь түмний нүднээ илхэн. Харин түүнийг ийн хэллээ гээд утсыг нь чагнаж, хаягийг нь хаалган дарамтлахгүй байхыг тэрээр хүссэн бөгөөд үг хэлэх эрх чөлөөгөө хааяахан ч болов эдлэхийг сануулсан байна. 

Image may contain: 1 person, tree, sky, outdoor and nature 

 

Image result for зтхя

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dgd Mongoliin zam teever duuschee neren deeree mongoliih bolovch neder deeree orosiih yum bishuu
IP:27.123.212.134  2018-08-15 09:37:07
Ме Монголд зөв гольдролоор явж бгаа ямар яам бга бол! Мөнгөөр луйвраар томилогдож бга хүмүүс мэргэжилгүй, мэргэшээгүй, мэдлэггүй юм чинь юу хийж чадах юм. Ах дүү, нутаг нугынхнаа ажилд авч нэг найрлаад л төрийн ажлыг самраад дуусч бна. Яамдын томилгоо бол яас юман дээр УИХ гишүүдийг сонгохоос ч чухал гэдгийг ЗГ, АРД ИРГЭД нэг л ухаарахгүй бга нь харамсалтай
IP:66.181.180.127  2018-08-15 11:09:37
Гомбо Бат-Эрдэнэ Эмүжинд мөнгө өгч захиалгаар бичүүлсэн нийтлэл байна. Зургаас харахад аль эрт хавар цас дөнгөж ханзарч байхад бичсэн бололтой юм.Харин халуун зунаар болох хүн амины хэргийг тжр яаж урьдчилан мэлсэн байж таарахав. Бат-Эрдэнэ энэ хоёрыг зохих газар нь шалгамаар юм.
IP:202.9.42.250  2018-08-15 11:15:34
zochin Deeguur alban tushaaltnuud ni mafijsan dunduurhuud ni dandaa shahaanii, mergejlin huneer duurchihsen turiin albiig tsegtsleh tsag boljee Ene ZTYamni asuudal bol tov todroil haragdaj bna sh dee hen ni henii hun be, henii buzar bulhaig ilchluulehgui baih gej iim baidald hurev geed buh yum il todorhoi yum shig haragdlaa
IP:182.160.1.214  2018-08-15 11:16:32
Zochin Nirgesen hoino ni sogshriv gedeg shig songuulid MAN yalahad l iim ireedui nudend durslegdej baisan. Ene namiig erh medlees zailuulah heregtei.
IP:27.123.214.80  2018-08-15 11:22:10
S Маш муу хун бохир аргаар торийн эрхийг хууль бусаар авсан
IP:202.179.27.40  2018-08-15 11:47:35
иргэн бодлого барьж байгаа гол газар бол яам тэнд нарийн мэргэжлийн хүмүүс байх ёстой энэ байдал алдагдаж аль хэдийн ах дүү хамаатан садан найз нөхдийн холбоо бий болсон.яаж зөв голдиролд оруулах вэ
IP:202.9.44.81  2018-08-15 12:59:26
Заяа Бат-эрдэнэ шиг сайд энэ засагт байхгүй дээ. Миний сонссоноор бол төрийн нарийн бичгийн дарга Бат-эрдэнэ гэдэг батзандангийн дүү нь ирсэн сайд болгонтойгоо зөрдөг, фракц үүсгэдэг, тэр нь эцэстээ ийм байдалд хүргэсэн гэнэ лээ
IP:27.123.212.138  2018-08-15 13:33:32
Gombo-d Malaa helsen bichsen uymiiig ni interneted baigaa duriin zurgiig ni songoood l hiichdeg uym teneg uym uu
IP:43.228.130.186  2018-08-15 14:45:20
Обрб ЭНЭ ХҮҮХЭН СЭЭКСДЭЭ АЙМААР ГЭСЭН ҮНЭН ҮҮ. ХЭР БОЛ...
IP:27.123.212.143  2018-08-15 15:26:57
kkkk dandaa shaaj bhiiiin
IP:203.91.115.43  2018-08-15 18:19:27
pizdaa elbegee Mongolin tor Elbegeeteigee sonson shde
IP:60.104.114.248  2018-08-16 13:07:19
irgen ali ch nam yalsan bai, hen ch saidaar tomilogson bai yalgaagui, tuhain namiin ner nuluu buhii humuusiin gar hulnuud orj irdeg ni huuli bolson shuu dee.
IP:192.230.35.154  2018-08-17 14:58:56
irgen ali ch nam yalsan bai, hen ch saidaar tomilogson bai yalgaagui, tuhain namiin ner nuluu buhii humuusiin gar hulnuud orj irdeg ni huuli bolson shuu dee.
IP:192.230.35.154  2018-08-17 14:59:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.