Б.Жаргалсайхан: ”Абсолют” дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байна

2018/08/15
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан: ”Абсолют” дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байна

Манай улсад олон улсын сүлжээ дэлгүүр, түргэн хоолны ресторанууд үүд хаалгаа олноор нээх болсон. Тэдний нэг болох ОХУ-ын Буриадын "Абсолют" дэлгүүр өнгөрөгч оны хоёрдугаар сард манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Чанар стандарт, хүнсний аюулгүй байдлын тал дээр багагүй маргаан дэгдээсэн тус дэлгүүрийн ажилчид худалдаалагдаж буй бүтээгдэхүүндээ хордсон ажээ.  Энэ тухай БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байх бөгөөд тус дэлгүүртэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг хөнджээ. Тэрээр :

 "АХИАД Л "АБСОЛЮТ" ДЭЛГҮҮРИЙН 7-10 АЖИЛТАН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ХОРДЖЭЭ...

"Абсолют" хэмээх сүлжээ дэлгүүр Монгол Улсад нээгдсэн өдрөө л Буриадад олдог бүтэн жилийн ашгаа "хураасан" гэдэг. Монголчууд орос бараанд элэгтэй байдаг учраас "Абсолют" олон сүлжээ дэлгүүр өргөжиж байна. Гэхдээ монголчуудын хүсэн хүлээсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж чадаж байна уу гэсэн асуулт бий. Яг өнөөдрийн байдлаар Долоон буудалд байрлалтай "Абсолют" дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсэээ хордоод үхлүүт байна. Энэ тухайгаа маш өндөр төвшинд нууцалж, ажилтнуудаа дарамталж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Урт хугацааны тээвэрлэлтээс үүдэн мөөгөнцөрдсөн, өмхийрсөн бараа бүтээгдэхүүн гарсан талаар өмнө нь мэдээлэгдэж байсан билээ.

Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмен Индира Шагдаровагийн "Абсолют" хаанаасаа бараагаа татдаг вэ. Буриадын хэвлэлд БНХАУ-д шаардлага хангаагүй үйлдвэр худалдан аваад, тэндээс бараагаа татдаг гэсэн мэдээлэл тавигдсан. Эрхүү хотод салбар дэлгүүрийг нь нээхийг зөвшөөрөөгүй байдаг юм. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Улаан-Үдэд аваачин шошгожуулсан байж болох уу. Энэ сэжиг таамгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгасан уу. Хоёрдугаарт ОХУ-д хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдаар худалдан авч шошгыг нь өөрчлөн Монгол руу оруулж ирсэн байж болох уу.
ОХУ-д хүнсний бараа асар үнэтэйг монголчууд мэднэ. Худалдааны хоригоос өмнө ч тийм байсан билээ. Гэтэл яагаад "Абсолют" гэдэг дэлгүүр хямд бүтээгдэхүүн оруулж ирээд байгааг бодож үзсэн үү. Үүнд ямар учир байгаа юм биш үү.
Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнуудын хамгаалалт дор байдаг "Абсолют" дэлгүүр иргэдийн амьжиргаагаа залгуулдаг олон жижиг дэлгүүрүүдийн үүдийг бариулан нээгдсэн. Тэр нээгдсэн шигээ чанартай бүтээгдэхүүн зарахгүй байгааг шалгах газар олдохгүй байгаа талаар иргэд яриад байна шүү дээ. Дотоодын зах зээлээ хамгаалах энэ тэрээ байг гэхэд хуурамч, хулхи барааг нь шалгаад шахаад байх хэрэгтэй биз дээ. Монголчууд дэлгүүр ажиллуулж чадна ш дээ" хэмээсэн байна. "Абсолют" групп Улаан-Үдийн Хотын зөвлөлийн хамгийн баян гишүүн, бизнесмен Индира Шагдаровагийн эзэмшлийнх бөгөөд 2006 онд анхны дэлгүүрээ нээж байжээ. Буриадад 20 орчим салбар, Эрхүү болон Өвөр Байгальд салбартай тус дэлгүүр ийн Монголд орж ирсэн бөгөөд тус дэлгүүрийг тойрсон маргаан хэрхэн үргэлжлэх нь тун ч сонирхолтой ажээ.

 

 

Image may contain: 1 person

 

Image may contain: text

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
S Котлет аваад шараад идэх гэтэл омхий байсан хаясан ахиж орохоо больсон орохоо л больчмоор бн
IP:202.9.42.6  2018-08-15 15:40:27
mm ugaasaa orosuud baraaniihaa tvvhi ed baglaa boodliig hujaagaas avdag bolood udaj b.a..90eed onoos hoishl avch ehelsen gsndee..
IP:202.9.42.4  2018-08-15 16:01:27
Zochin Zailuulaachee
IP:31.35.91.181  2018-08-15 19:15:08
asuult ene hunees 1 ym asuumar sanagdaad bdgiin gishuun bhda yu hiij bsiin be gj
IP:77.136.87.88  2018-08-15 22:50:40
stresstuuleh yun mundahguinee yu ni tiim sain delguur yahawdee. songolt muu,chanar ungu uzemj muu baraatai. mongolchuud l bolson hoino gulhiduulj hanahgui 1 yumru hoshuurtsgaahiin.end tendgui hujaa baraa
IP:182.160.1.118  2018-08-16 00:34:54
Hi Gargaachee! !!
IP:207.164.79.40  2018-08-16 06:05:46
Irgen Mongolchuud mini medseer bj l hulhiduulaad bhiin. Orohoo bolitsgooy bugdeeree. Uursduu bid uursdiiguu hamgaalahgui bol darga nariig haraad ungursun shu.
IP:202.170.71.39  2018-08-16 10:27:46
sara saihan setgelteigeeree jagaa ah min l duugarah yum.busad tag dulii dumbe orgiod tsaanaa l zevuun shuu.
IP:183.134.52.147  2018-08-16 11:04:54
ataarhagchid za orsoldogch narin ybuulga uu Oros hyn zygeer shde Hujaa hor idej bsnaas
IP:60.104.114.248  2018-08-16 13:13:16
nana hudlaa shuu orosod uildverlesen baraa bgaa heterhii haymd bolohoor ingeed soliorood bgaamaa hujaad hulihduulaad sursan neg bol ooriihon biznesd noloolj bgaam bna deer yed oros delguurt zardag buhen bgaa taatai bgaa
IP:122.201.17.6  2018-08-16 13:29:28
Равдан 7-10 хүний нэг нь ч чадхийгүй юу тэгээд? Эсвэл чадхийснийг нь нууцлаад байна уу? Эдний талх нь л сайхан.
IP:202.9.42.250  2018-08-16 15:52:53
H Hytadbaraa bhaaa oros gej hudlaa bhaa tiim hymd
IP:66.181.161.93  2018-08-16 18:16:50
Ajilchin Ovdson ajilchidn 3aar emnelegiin hajuud Topaz emnelegt bgaa odoo hurtel emchilgee hiigeed guilgehn zogsson hun bhgui
IP:66.181.160.66  2018-08-16 23:06:11
Зочин УИХ-н эрхэм гишүүдминь л амьд байвал бид яахав.
IP:182.160.37.10  2018-08-17 00:47:21
Зочин Орос бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр чанартай сайхан үе байсан Одоо бол буриад дэлгүүрийн тухай яриад байна.
IP:66.181.189.50  2018-08-17 10:45:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.