Жүжигчин Амгаланбаатар: Амбий ах бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг ”Би”-ээр өвчлөгч нэгэн лав биш байсан

2018/08/15
Share |
Хүмүүс:
Жүжигчин Амгаланбаатар:  Амбий ах бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг  ”Би”-ээр өвчлөгч нэгэн лав биш байсан

Жүжигчин, загвар өмсөгч, хөтлөгч гээд олон ч салбарт хүч үзэж яваа нэгэн бол О.Амгаланбаатар. Анх "Учиртай гурав" киногоор чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулсан тэрээр "СодураУСК-ны үеэр талийгч Амбийтай аав, хүү болтлоо дотносжээ. Аав хэмээх үгийг амьдрал дээр хэрэглэж үзээгүй тэрээр аав хэмээх хүний орон зайг дүүргэж явсан хайрт ахынхаа тухай өөрийн цахим хуудаснаа: 

" "ААВ" - АМБИЙ АХ

2013 онд Содура киноны натурт гараад хэдхэн хонож байтал хошин урлагийн луугаруудын нэг Амбий хэмээх ах арын группыг ахлан ирлээ. Ирсэн өдрөөсөө энэ нөхөр уучихсан юм болов уу гэж эргэлзтэл инээд наргиан, дуу хуур хадааж эхэлсэн. Төд удалгүй Ариунбямба ах, Өөскө ах, Амбий ах бид хэд нэг гэрт ч орж таарлаа. Ийнхүү тэр зуны жаргал зовлонгоо хуваалцсан 60 хоногийн натур эхэлсэн юм. Зуны дэлгэр цагт зурагтай, зураггүй, зугаатай, бас үл ойлголцолтой өдөр юу эс мундах вэ дээ. Тэр бүхний голд эв зүйг нь олж, инээд хөөр бэлэглэж, дурсамж болон хожим нь санагдах дуу шуутай өдрүүдийг бүтээж байсан хүн нь Амбий ах. Бид гурвыг (Бямба ах, Өөскө ах, би) манай мангар гурван хүүхэд гээд өөрсдийгөө "Хар гэрийнхэн" гэнэ. Харин ар талын бүсгүйчүүдийн гэрийг "Ягааны өргөө" хэмээн өргөмжилнө. Гурван тэнэг хүүгээ Ягааны өргөөнийхөнтэй ураг барилдуулна гэж наргина. Шалтгааныг нь дан эрчүүд болохоор идэж уух юм тэсгээхгүйн дээр энэ хэд маань бөөстөх шахтлаа заваан сууж байна, тиймээс хар гэртээ гэрэл нэмье гэж егөөднө. Бид хэд бэр гуйх гэж дуу шүлэг болон олон орсон ч дурлал, ураг барилдах оролдлого бүр маань бүтэлгүйтсэн. 

 Борлогдохгүй гурван хүүтэйгээ болгондоо гээд маасайтал инээнэ.

Натур дээрх олон хүний хоол цуйван, будаатай хуурга, будаатай шөл, гурилтай шөл дөрвийн дунд эргэнэ. Нэг орой би ам түргэдээд "Нэг их сайхан стэйк идэх юмсан" гэтэл "Май миний хүү" гэлээ. Эргээд хартал хоосон таваг өгөөд, араас нь хутга сэрээг нь өгч байна. Тэгээд бид хэд төсөөллөөрөө баахан стэйк хусаж өгсөн. Энэ мэт уйдахгүй байх, одоо хэр нь тод томруун санагдах олон дурсамжийг энэ эрхэм ах л бүтээсэн. Натурт гарсан кино болгон ийм сайхан дурсамжтай үлддэг юм болов уу гэж бодсон үгүй юм билээ. Удахдаа биш ямар хүмүүс байх нь, бүр нарийвчилбал удирдаж залах сүргийн манлай нь хэн байх нь чухлыг хожим ойлгосон. Ойлголцол муутай "дүлий" группээс хурдхан харихын түүс болдог бол оргилж буцалсан натурт хоргодож, хотод ирсний дараа хоосрох мэдрэмж төрүүлдэг юм билээ.

Хотод ирээд "Миний тэнэг бага хүү хаана байна. Өлсөөд л явж байгаа биздээ" гэж хааяа залгана. Өнөөх төсөөллөөрөө иддэг байсан стэйкээ 19-ын Broadway-д "больё оо" гэтэл бодитоор нь хэд хэд цохисондоо. Ах нь өнхрөхөөсөө өмнө хэдэн сайхан кино хийнэ ээ гэж байнга ярина. Эрдэнэ ах, Жаки ах, Сумъяа эгч гээд Содурагийнхантай кино хийх юм байх. Надад тэр кинондоо бас болоогүй ээ нэг дүр өгчихсөн. Гэвч тэр хүсэл мөрөөдлөө гүйцээж чадаагүй...

Бүр сүүлд бие тэнхээ нь нэлээн муудчихсан байхад би гэж саваагүй золиг залуустай нударга зөрүүлж, Хан-Уулын цагдаа дээр өнжихдөө арга ядаад залгатал ашгүй нэг юм ирж аван аминд орлоо шүү. Над шиг амьдралдаа аав гэж хэлж үзээгүй хүнд натур дээр наргиан болгон дуудаж байсан тэр үг (аав) үнэмшилтэй санагдаж, өмөөрөх хүн ирчихсэн болохоор ч тэр үү өмөлзөөд уйлчих гээд болдоггүй. Хорин хэдэн жилийн хоосон орон зай дүүрчих шиг цаанаа л нэг сайхан санагдаж билээ. Тэгээд тэндээс гараад жаахан юм ууж суух гэхээр нь "Та болохгүй шүү дээ" гэтэл "Хорин жил хонь шиг амьдарснаас хоёр жил чоно шиг амьдарна аа ах нь" гэж л хэлсэн. Угаасаа түүний өөрийнхөөрөө, эрх чөлөөт салхи шиг амьдралыг би битгий хэл хэнбугай ч өөрчилж чадахгүй байсан биз ээ
Яг л тэр үгэндээ ханхалзаж, өөрийнхөөрөө амьдарсаар хальсан даа. Хоёрхон жилийн хугацаанд надад ийм нандин дурсамж бүтээсэн юм чинь 20, 30н жил ойр байсан хүмүүстээ хэн ч орлож чадахгүй хэтэрхий том орон зайг өм цөм үлдээгээд өр эмтлэн буцаа биз ээ. Гэхдээ амьдарсан шиг амьдарсан хүний орон зай алга болно гэж байдаггүй юм шиг байна. 
Гүйцээж чадаагүй мөрөөдлийг нь салбарынх нь хүмүүс тал талд үргэлжлүүлж байгаа нь сайхан юм даа. Өнөөх ярьсан кино тань "Говийн домог" болон гарах гэж байгаа гэнэ. Та тэнгэрийн орноос таалан тольдоорой.

Өнгөрсөн нэгнээ дурсахдаа манайхан өөгүй хүн байсан юм шиг магтацгаадаг. Түүнд лав тийм хэтийдсэн уянгын халил, хэлбэр төдий магтаал яавч зохихгүй. Тэр хүний тухай дүгнэлт хийх эрхтэй хүн нь би биш ч "Алдаатай оноотойгоор амьдрал дундуур туучин, эмнэг хангал шиг цамнаж явсан эр хүн шиг эр хүн байсан" гэчихвэл их буруудахгүй байхаа. Амбий ах бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг энэ цагийн урлагийн зарим томчууд шиг "Би"-ээр өвчлөгч нэгэн лав биш байсан. Өглөө сэрэхээ ч мэдэхгүйгээр хүн унтдаг байж өөрсдийгөө дөвийлгөж, бусдыг доош хийх нээрэн хэнд ч ямар ч хэрэггүй зүйл шүү дээ. Амьдрал бусдад муу санах битгий хэл аз жаргалыг нь мэдрээд явахад л хүрэлцэхээргүй ахар богинохон биш гэж үү!!!
Өнөөдөр Цэвэгсүрэнгийн Батхуяг гэдэг хүн амьд сэрүүн байсан бол 47 нас хүрэх байжээ. Аливааг мартахдаа бид хурдан хүмүүс. Амбий ахыгаа энэ өдөр эргэн дурсмаар санагдлаа. Мартаж болохгүй түүх, мартагдах ёсгүй хүмүүс гэж байдаг шүү дээ" хэмээн дурсан  бичсэн байна. 

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: 1 person, sitting and outdoor

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin mundag.zuv zaluu shuu.
IP:43.243.161.15  2018-08-15 18:22:17
Сайн Амгаланбаатар гээд энэ залууг хөнгөн явдалтай бүтэл муутай нөхөр юм шиг санаж явсанхэд хэдэн нэвтрүүлэг ярилцлагыг нь уншиж сонсож байх нь ээ гайгүй давгүй хүүхэд шиг санагдах болсон
IP:202.9.41.231  2018-08-15 22:33:20
Иргэн Гоё бичжээ
IP:202.70.37.98  2018-08-16 10:24:03
zochin mundag jujigchin bsan hunii sain ni ert halih yumdaa horvoo gej
IP:66.181.160.55  2018-08-16 11:48:48
erka estoi nudend haragdtal bichsen bna ambii maani saihan setgeltei hun bologniig ineed nargaigaar dailsan saihan er hun baijee ene zaluu mundag zaluu bna hunii saihan setegliig haraad amjsan bna bayrallaa duudee
IP:139.5.216.156  2018-08-16 12:02:20
Өөнөө Сайхан дурсамж бна. Танихгүй ч гэсэн сэтгэлд харагдтал бичжээ. Мундаг залуу юмаа. Аз жаргалыг хүсье о
IP:27.123.214.106  2018-08-16 14:35:16
Дээеэ Сайн бичсэн байнаа. Амбий маань яалт ч үгүй сайн жүжигчин байсан. Амгаланбаатарт хүнээс сайн сайхныг нь олж харах сэтгэлийн мэлмий байна. Энэ залуу хол явнаа
IP:66.181.182.145  2018-08-16 19:18:54
mm sain hvn b,sandaa..saihan bichjee,,bayarlalaa.vzegchid vgvilseer.durssaarl b.adaa
IP:202.9.42.12  2018-08-16 20:30:24
зочин Энэ жүжигчин сайн ч сайхан ч залуу юм.амжилт хүсье.
IP:103.10.21.71  2018-08-16 21:43:50
Nandin Yasan saixan dursamj ve.Bichlegiin ix aviyastai ym baina Saixan zaluu jujigchindee amjilt xusiy
IP:203.91.115.42  2018-08-16 21:48:18
sara saihan setgeltei er hun bsan da.amgaa sain tanijee.bur nulimas garchuhlaa.saihan daan ch saihan er hun bsan daa.muu Ambii ah min.
IP:218.247.129.201  2018-08-17 08:32:10
Chimgee Eystoi dahin dahin unshilaa yasan saihan bichee ve, Zaluu jujigchind amjilt husey!
IP:172.56.12.20  2018-08-17 12:25:28
baska Сайхан санагдлаа. Маш сайхан
IP:202.179.27.39  2018-08-18 11:31:59
Zochin Undur bolovsroltoi mundag bichjee.ymarch setguulchees iluu bichsen bn
IP:27.123.214.126  2018-08-18 17:01:08
Хулан Уншихаас залхуураад байсан чинь юу вэ үнэхээр сайхан бичсэн байна. Баярлалаа.
IP:66.181.188.158  2018-08-19 22:00:22
Үжин Сайхан дурсамжыг сайн бичжээ.
IP:122.201.22.140  2018-08-20 03:14:36
Зочин Сайхан бичжээ...
IP:64.119.20.42  2018-08-20 21:43:12
1111 saihan bichjee, amjilt hu.
IP:202.131.227.50  2018-08-24 10:04:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.