Бага насны охидын нүцгэн зургийг авдаг байсан этгээдийг саатуулжээ

2018/08/16
Share |
Хүмүүс:
Бага насны охидын нүцгэн зургийг авдаг байсан этгээдийг саатуулжээ

Олон нийтийн цахим хэрэгслийг найман настай балчраас наян настай хөгшид хүртэл чөлөөтэй ашиглах болсон. Үүнийг дагаад  бусдын гэнэн итгэмтгий байдлыг ашиглан кибер гэмт хэрэг үйлдэгчид олширсон. Бага насны хүүхдүүдийг ашиглан буруу зүйлд уруу татах гэмт хэрэг ихэссэн бөгөөд 300 гаруй охидтой фейсбүүкээр харилцан улмаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ. 21 настай залуу өөрийгөө 16 настай хэмээн танилцуулж 10-16 насны охидтой харилцаа тогтоодог байсан бөгөөд эхний байдлаар 4 охиноос цээж нүцгэн зургийг нь авсан тухайгаа мэдүүлжээ. Тэрээр бага насны хүүхдүүд ихээр байдаг фейсбүүк группүүдээс охидтой харилцаа тогтоодог байсан бөгөөд тус хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Эцэг эхчүүд хүүхдээ цахим орчинд хэнтэй харьцаж юу хийж байгаад анхаарлаа хандуулж болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

 


Image result for фэйсбүүк

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Facebook.com

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.