УБТЗ-ын ХНН-ын дарга байгалийн гамшгийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэв

2018/08/16
Share |
Хүмүүс:
УБТЗ-ын ХНН-ын дарга байгалийн гамшгийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэв

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт үер бууж галт тэрэг осолдсон хэрэг гарсан. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ тус төмөр замд 1997 оноос хойш их засвар хийгдээгүй гэдэг нь ил болсон. Олон жилийн турш засвар хийгээгүй, болзошгүй аюулаас сэргийлээгүй төмөр замын удирдлагууд байгалийн гамшгаас үүдэн ийн осол гарсанд хариуцлага хүлээж уучлалт хүсэхгүй гэв. Тодруулбал УБТЗ-ын ХНН-ын дарга Д.Жигжиднямаа "Ослын үед өөрийнхөө ажлаас чөлөөлөгдөх, энэ байгаа ажлыг хаяад явах тийм сэтгэл надад байгаагүй. Би өргөдөл өгөөгүй. Ослын гол шалтгаан бол үер уснаас болсон гэсэн ийм дүгнэлттэй байгаа. Энд хүний хүчин зүйлээс болоогүй гэсэн дүгнэлттэй байгаа учраас би хэн нэгэн хүний, эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байгаа. Надад хариуцлага тулгаж байгааг би ямар үндэслэлээр гэдгийг би ойлгохгүй байна. Хоёрдугаарт хэрвээ ямарваа нэгэн эрх бүхий субъектүүдийн, миний хувийн үйлдэл буюу эс үйлдэл энэ аваар юм уу өөр юманд хариуцлага шаардах ёстой гэсэн зүйл тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна" хэмээсэн байна. Болзошгүй аюулаас сэргийлээгүй тэдэнд хариуцлага тооцох уу? эсвэл бэлтгэлгүй байхад бороо оруулсан тэнгэр хангайд хариуцлага тооцох уу? Ямартай ч их усан бороо нийслэл хотын төдийгүй хөдөө орон нутгийн замуудыг, мөн чанар муутай барилгуудыг болон ажилдаа хайнга хандсан хэн бүхнийг шалгах шиг болж байгаа нь энэ аж. 

 

 

Image result for төмөр зам осол дорноговь


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Husvel huleene husehgui bol huleehgui huvi hunii asuudal. Harin bossuud halna.
IP:64.119.19.248  2018-08-16 16:19:27
Har Baigaliin umnu hen ch bsn muhus
IP:66.181.161.93  2018-08-16 16:27:42
Irgen Mafiin buleglel ingej ene xuniig darantalj ajliig ni avax gej ulairaxaa zogsoo! Dendej bna shu.
IP:27.123.214.109  2018-08-17 14:40:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.