10мянган доллараар сүлжээний бизнест элссэн иргэд 90-100 тэрбум төгрөгөөр хохирчээ

2018/08/16
Share |
Хүмүүс:
10мянган доллараар сүлжээний бизнест элссэн иргэд 90-100 тэрбум төгрөгөөр хохирчээ

Монгол улсад сүлжээний бизнест цэцэглэн хөгжөөд багагүй хугацааг үдэж буй. Гадны улс орноос орж ирсэн сүлжээний бизнес хэсэг иргэдэд ашигаа өгч мөнгөний амтанд оруулаад бусдыг нь залилж орхиод ор сураггүй алга болсон тохиолдол ч бий. "G-Time" нэртэй сүлжээний бизнесийн загалмайлсан эцэг Ж.Марат гэх Казахстан улсын иргэн Монгол иргэдээс 6 тэрбум орчим төгрөг залилаад хил даван алга болж өдгөө интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа бол өнөөдөр хөрөнгө оруулалт нэрийдлээр Монголчуудаас мөн салгаж байсан "Абба" болон "Станфорд" хэмээх сүлжээний бизнест холбоотой гэх эрийг саатуулжээ. Нэг хүн элсэхдээ 3,5-10 хүртэлх мянган доллараар элсдэг гэх тус бизнест Монголчууд 90-100 тэрбумаа алдсан гэх бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр үндэслэн мөнгийг нь ийн залилсаар буйд иргэд тун анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй мэт. Дансанд нь мөнгө орж ирж байгаа хэдий ч гаргаж авч чадалгүй явсаар ийн хулхидуулсан тэд анх байр өгнө хэмээх амлалтад хууртсан талаар дурдаж байв. Хохирсон гэх иргэд тус хэрэгт холбогдох этгээдүүдийг илрүүлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид энэ мэт сүлжээний бизнест итгэн өөрийгөө болон бусдыг эд хөрөнгө, цаг заваар нь хохироохгүй байхыг анхааруулж байна.

 

Image result for сүлжээний бизнес

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Burhan hohi ni gedeg yum shunal ihdvel shulam bolmoi
IP:174.199.16.113  2018-08-16 22:15:38
Ёорё ЯГ ЗӨВ СҮЛЖЭЭГЭЭ ОЛ
IP:202.9.42.14  2018-08-19 19:41:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.