Цалин нэмэхгүй бол багш нар ажил хаялт зарлана

2018/08/17
Share |
Хүмүүс:
Цалин нэмэхгүй бол багш нар ажил хаялт зарлана

Төрийн байгууллагын ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудад удаа дараа илэрхийлсээр буй. Харин эрх бүхий байгууллагууд ОУВС-тай харилцан тохиролцсоны үндсэн дээрээс цалин нэмэх эсэхээ шийднэ хэмээж буй бөгөөд ирж буй хичээлийн шинэ жилээс өмнө цалин нэмэхгүй бол багш нар ажил хаялт зарлаж цаашлаад тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгджээ. ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг 2016 оноос хойш хэрэгжүүлж буй манай улс төсвийн хөрөнгөө дур мэдэн зарцуулах эрхгүй болсон нь энэхүү үйл явдлаас бэлхэн харагдаж байна. Эрх баригчид ажилчдын цалинг нэмэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр зэхээд буй бөгөөд дан ганц ЗГ энэхүү асуудлыг шийдэж чадахгүй учир ОУВС-ын төлөөлөгчдийн хариуг чих тавин хүлээж суугаа нь энэ аж. Эрх мэдэлгүй эрх баригчдын балгаар хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульгүй, өвдсөн иргэд эмчлүүлэх эмнэлэггүй болох дээрээ тулаад буй бөгөөд эзэнгүй төрийн эмгэнэл энэ ажээ. 

 

Image result for багш нар ажил хаялт

 

Image result for багш нар ажил хаялт

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin bagsh nariinhaa tsaling nemj chadahgui tor gj baigaad hereg bn uu. humuus bagsh nariig ih tsalin avdag gj boddog. unendee amidral deer tiim bish. toriin tomchuud hudlaa yarihdaa garamgai humuus. bolovsroliin said ni ch yumaa medehgui hun. yagaad ene holsiig ni nemeed ogch chadahgui bgaa yum be. arai l yumaaa. bolovsroliig ulandaa gishgesen gazar mongold l bn. oorsdoo bolohoor tsalin mongiig ni hasna geheer boon boon yum boldog ulsuud. mongoliin toriig oorchlomoor bn. arai bish setgehuitei tor oo
IP:103.212.119.181  2018-08-17 12:29:10
өртэй багш гэлгүй төрийн ажилтануудын цалинг нэмэх хэрэгтэй яагаад ч цалингаа хүргэж чадахгүй өрнөөс өрний хооронд байна
IP:27.123.215.237  2018-08-17 12:54:04
Равдан Ашгүй ашгүй. Сургууль цуглах лөөлөө болж.
IP:202.9.42.250  2018-08-17 13:38:43
Зочин Шаардлага хангахгүй багш нараар яах юм бэ, ажлаасаа халагд, халагд
IP:66.181.189.50  2018-08-17 23:22:07
zo 1 musun sain ajil hayaad tsalingaa nemuul.2-n hoorond baigaad baihaar nemehguie
IP:202.9.42.14  2018-08-18 00:30:02
Үхэо Тѳрийн албан хаагчид, малчдын сонирхолтой улс тѳрийн сонголтуудын балгаас тѳрд улс алаачид гардаг. Эх ард түмэн хохирсоор... Учир нь улс алаачид тэдэнд зориулж сонгуулийн шоу хийж тэдгээр үхэр сүрэг нь алаачдаа гаргаж ирдэг.
IP:202.9.40.34  2018-08-18 13:57:18
zail zail zailldaa tgd. neg ih ur chadvartai ch ium shig. baisan ch yaalaa baigaagui ch yalaa
IP:36.226.52.217  2018-08-18 22:40:52
Рё АРАЙ Л БАГА ЦАЛИНТАЙ ШҮ.1.5 САЯ ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ. БАЯРЦОГТООС АВ
IP:202.9.42.14  2018-08-19 19:46:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.