Өндөр хөгжлөөс татгалзсан ”Амиш” бүлгэм

2018/08/17
Share |
Хүмүүс:
Өндөр хөгжлөөс татгалзсан ”Амиш” бүлгэм

Техник технологи өндөр хөгжиж хүний хөдөлмөр, харилцаа холбоо өдрөөс өдөрт хялбарчлагдах болсон. Харин энэхүү хөгжлөөс ангид хуучинсаг хэв маягаар амьдрахыг эрмэлзэгчид "Амиш" хэмээх бүлэг болон амьдардаг байна. Америкийн Пеннсилвани, Охайо болон бусад мужууд, Канадын Онторио, Германд энэ бүлгэмийн гишүүд амьдардаг ажээ. Энх тайвныг эрхэмлэгч шашны үзэлтнүүд нэгдэн тус бүлгэмийг байгуулсан бөгөөд өдгөө 330,000 гаруй гишүүдтэй болоод буй гэнэ. Тэд ямар нэгэн татвар төлдөггүй бөгөөд газар тариалан эрхлэн хуучинсаг хэв маягаар амьдардаг байна. Хуучны Амиш бүлгэмийн хүмүүс бүхий л уламжлалт дүрэм журмыг дагаж мөрддөг ажээ. Тэд машин барьдаггүй, газар хагалахдаа анжис хэрэглэдэг бас тог цахилгаан, утас, компьютерын алийг ч хэрэглэдэггүйн дээр хөргөгчний оронд хайрцагтай мөс хэрэглэдэг байна. Харин сүүлийн үеийн Амиш бүлгэмийн хүмүүс утас болон тариа хадагч төхөөрөмжийг зарим үед хэрэглэдэг гэнэ. Хүүхдүүд найман жилийн боловсрол эзэмших ба 15 хүрмэгцээ хүссэн зүйлээ хийх боломжтой болдог ч дийлэнх хувь нь энгийн тайван амьдралдаа үлдэхийг илүүд үздэг аж. 

 

Image result for amish people

 

Image result for amish people

 

Image result for amish people

 

Image result for amish people

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i yavaandaa mongoliin tal nutagt delhiin bayachuud tav tuhtai amidrah gej ireh bhaa. het ih hogjiliig bid shuteed bgaa, gevch engiin amidral iluu taivan amgalan ch bdag baij magad
IP:82.163.73.230  2018-08-19 12:55:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.