Б.Жаргалсайхан: ЗАЛУУС АА НАРГИ ЦЭНГЭ, АЖИЛЛА, АМЬДАР, ТЭГЭЭД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЦГОО!!!

2018/08/17
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан: ЗАЛУУС АА НАРГИ ЦЭНГЭ, АЖИЛЛА, АМЬДАР, ТЭГЭЭД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЦГОО!!!

УИХ-ын гишүүн асан БНН-ын дарга Б.Жаргалсайхан залуу насаа улс төр хөөн өнгөрүүлж буй залууст хандан өөрийн зүгээс бяцхан зөвлөгөө өгчээ. Сургуулиа төгсмөгц олны хэлдгээр цүнх баригч хийн гүйх болсон залууст хандан тэрээр "Залуу хүний хүч үзэх, ухаанаа уралдуулах, мэдлэг чадвараа гаргах газар бол УИХ биш л дээ. Өнөө цагт дунд сургууль байхаасаа л эхлээд улс төрч болно, УИХ-ын гишүүн болоод улсаа өөд татна ч гэж ярих болжээ. Залуу нас гэдэг дуу хөгжим, инээд наргиа, гоё охид, хөвгүүд, хайр дурлал, гэр бүл, ажил хөдөлмөр, ахуй амьдралаа "цуглуулаад" дуусчихдаг үе. Тавин нас хүртлээ ахуй амьдралаа цуглуулж амсхийгээд ертөнцийн жам хийгээд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж эхэлдэг. Зуун машинтай ч ганц машинтай ч орчлонг туулна гэдгийг ухаарсан учраас улс орноо боддог үе юм. УИХ-ын чуулганы ирцийг харахад залуус их тасалдаг юм байна. Аргагүй шүү дээ. Тэдэнд зугаацах, зугаалах, үзэж харах, тансаг машин тэрэг байр сууц, хөрөнгө мөнгө, хүсэл тачаалд "ханаагүй", хор нь гараагүй байхад ордонд хашчихаад хар цай уулгаад хууль уншина гэдэг уйтгарын далай. Хууль биш "Монте Кристо гүн" роман бол яах вэ дээ. 

Хуулийг амьдрал мэддэг, аливаа зүйлд учир холбоос, логикоор ханддаг улс төрчид санаачлан баталдаг. Тэр парламент хөгжсөн Япон, Солонгос, АНУ, Английг хар. Дүлий хүн хүртэл хууль батлаад сууж байгаа биз дээ. Өвөө эмээ нар байрны сүүдэр бараадан даалуу нүдэж байхын оронд хууль санаачил. 
Тэд нар чинь хариуцлагатай, амьдрал, практикийг хослуулчихсан улс. Залуучууд засгийн газартаа ажиллаж болно. Тэдэнд үйлдвэртэй хүчээ үзэх, шинжлэх ухаанд мөрөө гаргах, олон улсын зах зээл дээр өрсөлдөх бололцоо олго. Улс төрийн намд ороод амьдралаа өөд татна гэдэг хандлага залуу насыг "хөнөөчхөөд" байгааг хэлэх гэсэн санаа шүү. Залуус маань 50,60 хүртлээ нарги, цэнгэ, дурла,ажилла, хөдөлмөрлө, бүгдийг бүтээ. Тэгээд УИХ-ын гишүүн болцгоо. Тэр болтол өвөө эмээ нар нь хууль батлаад сууж байя..." хэмээсэн байна. Нэг талаар түүний энэхүү зөвлөгөө үнэний ортой бөгөөд Монголчууд эртнээс "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" хэмээн сургасан байдаг. Нөгөө талаас нь авч үзвэл залуусын шинэлэг сэтгэлгээ улс төрд хэрэгтэй мэт. Монгол эрчүүдийн дундаж наслалт 66 бол 60 хүртлээ үзэх бүхнээ үзээд үлдсэн 6 жилд нь улс орноо төвхнүүлээд хийх ёстой бүхнээ хийж гүйцэтгээд бурхны орондоо залрах нь түүний хувьд хамгийн зөв сонголт бололтой. 

 

Image result for б.жаргалсайхан

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Энэ хүн одоо болиосой! Өөрөө гэж ухамсрын доройтолтой, хараал урсгасан, хавьтсан ойртсондоо халгайтай муухай хүн!!” одоо зүгээр л бусдад гай бололгүй, худал ярьж жүжиглэлгүй, хувиа борлуулаад бусдад гай бололгүй амьдарч үз! Хүүхдийн тоглооиын талбай булааж, тоглоомын талбай нураасан мөнгөө төлдөггүй, нураасан байшингаа 5 жил барьж дуусгадаггүй бүдүүлэг, хувиа борлуулагч, мөнгөний боол өвгөн! Хүмүүс үнэн нүүрийг чинь мэдэх цаг ирнэ ээ!!”
IP:43.242.243.199  2018-08-17 23:49:50
Чи Чамд бүх боломжийг өгч байсан! Өөрөөюу хийсэн бэ! Хийсэн зүйл байьал бич дээ! Буйн гэж чанаргүй ноолуураар хүн хулхидахаас өөр?
IP:43.242.243.199  2018-08-17 23:51:24
Zochin Hunij hijsen uguig, ter ijed eronhijlogch guian havchilt jum hijlguulerguigooroo yarj bsanyg, mongoly uls torijn zavaan piar, neg namyhnygaa l demjdeg, busadyg n havchih zergees ene hun jumnhiijh bolomj haadsan,
IP:87.123.194.110  2018-08-18 13:43:19
иргэн Хүзүүнээсээ нэг ихурт улаан даавуу унжуулчихаад л бүлт бүлт үсэрсэн хүмүүс олширлоо,яанаа
IP:103.212.117.177  2018-08-18 14:02:51
uneniig n iag l helj
IP:202.9.40.78  2018-08-18 19:32:40
..... uneniig heldeg,shuluuhan ugtei ene ter geel humuus ih magtdagshde. taniig demjdeg olon hun bdag bh. bur ch olon boloosoi gej bodoj bn.gehdee tanii neerwiig hudulgusun uch duchnuun asudliig ih yojtoigoor heleed bdag murtluu ta uuruu ingehed ter muulaad bgaa uurchlultiin tuluu yu hiisiinbe
IP:66.181.181.13  2018-08-18 20:39:08
hi yag zov helsen bna. bi Jargalsaikhan ahiig demjdeg.
IP:82.163.73.230  2018-08-19 12:51:38
Zochin Unen shte. Toroo geree buu hel ooriigoo ch zasaj chadaagui humuusiin yuniih ni
IP:202.126.89.73  2018-08-19 14:22:33
1212 ЗӨВ ШҮҮ ҮЙЛДВЭР ШИНЖЛЭХ УХААНД ЗАЛУУС ӨРСӨЛДӨЖ ХИЙЖ БҮТЭЭ
IP:182.160.3.99  2018-08-19 17:06:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.