Б.Тамир: Цагаа тулахаар бүгд уйлж амьдрал ярьдаг шүү!!!

2018/08/20
Share |
Хүмүүс:
Б.Тамир: Цагаа тулахаар бүгд уйлж амьдрал ярьдаг шүү!!!

"Фантастик" продакшны уран бүтээлч залуус Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж буй. Олонд үнэлэгдсэн чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчдийн мэлмий хийгээд сэтгэлийг баясгадаг тэдэнд нэгэн том зовлон бий. Энэ бол уран бүтээлээ хулгайд алдах. Олон сар нойр хоолгүй, оюун бодлоо чилээн байж гаргасан уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй хуулбарлан олшруулж олонд тарааж, уран бүтээлийг нь үнэгүйдүүлж буй этгээдүүдэд урам нь хугарч буйгаа илэрхийлсэн тэд зохих арга хэмжээгээ авахаар болжээ. Хамгийн сүүлд гаргасан "Байтаг богд" УСК нь мөн хулгайд алдагдсанд  "Фантастик" продакшны захирал Б.Тамир "Би мэдэж байгаа, санаа тавьж хэлж байгаа хүмүүст баярлалаа. Хамаг урам хугарчихлаа. Анхааруулж хэлсэн. Цагаа тулахаар бүгд уйлж амьдрал ярьдаг шүү" хэмээсэн байна. Өмнө нь хэд хэдэн удаа бүтээлээ ийн алдаж байсан тэд зохих хариуцлагыг нь хүлээлгэж байсан бөгөөд манай улсад зохиогчийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгждэггүй хэмээн уран бүтээлчид гомдоллох нь элбэг. Тэд сошиал орчинд тарж буй өөрсдийн уран бүтээлийг олон нийтийг үзэхгүй байхыг санал болгосон бөгөөд ийн оюуны өмчийг зөвшөөрөлгүй тарааж буй иргэдийг өөхшүүлэхгүй байхыг мөн хүссэн байна. 

 

Image may contain: 2 people, suit

 

Image may contain: 9 people, including Tuguldur Tuuguu, text

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.