2020 он гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1 доллартай тэнцэнэ

2018/08/21
Share |
Хүмүүс:
2020 он гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1 доллартай тэнцэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг холбогдох байгууллагууд хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтоохоор хуульчлагдсан байдаг. 2017 онд ХХДХ 240,000 төгрөг байхаар тогтоогдсон байдаг бол 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн энэ хэмжээг 320,000 төгрөг байхаар тогтоосон байна. Энэ нь нэг цагт 1,904 төгрөг бол нэг өдөрт 15,000 төгрөг орчим гэсэн үг юм. Харин 2020 он гэхэд нэг цагийн хөлс ойролцоогоор нэг долларт хүрэх бөгөөд ХХДХ 420,000 төгрөг байхаар шийдвэрлэгджээ. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх тутам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Хэдийгээр цалин нэмэгдсэн ч эргүүлээд татвар болон торгуулийн журмаар иргэдийн халааснаас мөнгөө эргүүлэн татдаг журмыг өөрчлөн зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон аж. Иймд татвар болон торгуулийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар мэдээлсэн байна.

 

Related image

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Erguu Hutsaad bhiin tsagiin ajil odoo 3000tug bga 1dollaraas chin dawchaad bna
IP:59.153.115.177  2018-08-21 11:24:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.