З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гэрчийн мэдүүлэг өгчээ

2018/08/21
Share |
Хүмүүс:
З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон иргэн М.Болортуяа нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгагдаж буй аж. Сайдаар ажиллаж байх үедээ "Бэрэнгруппын "Хангай" хотхоны 123 байрыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсад 972,4 сая төгрөгийн хохирол учруулсан гэгдээд буй түүнд холбогдох энэхүү шүүх хуралд нөлөө бүхий хэд хэдэн эрхэм гэрчийн мэдүүлэг өгчээ. Хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгч магадгүй хэмээн Ерөнхий сайд асан Ч.СайханбилэгСангийн сайд асан С.Баярцогт, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.ОюунбаатарЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарыг прокурор болон өмгөөлөгч нар дуудсан гэх бөгөөд тэд шүүх хуралд ирэн өөрсдийн мэдүүлгээ өгсөн байна.

Харин энэ хэргийн тухайд З.Баянсэлэнгэ "223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр барина гэж төсөв гарсан. АТГ сүүлд хувийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж зөрүү мөнгийг нь З.Баянсэлэнгээс гаргуулах гэж зүтгэж байгаа юм. Зөрүү нь 900 гаруй сая төгрөг. Төрийн байгууллага, тэр дундаа тайлан санхүүг нэг бүрчлэн гаргадаг Сангийн яам тооцоод гаргачихсан байхад АТГ хувийн байгууллагаар тооцуулж 900 сая төгрөг надаар улсад төлүүлнэ гэсэн. Ийм юм гэж байхгүй. Гэтэл мөнгөтэй холбосон нь сонин байна. Надад хувьдаа авсан, завшсан зүйл байхгүй. Төлөхгүй" хэмээж байсан удаатай бөгөөд тус хэрэг цаашид хэрхэн үргэлжлэн шүүхийн шийдвэр яаж гарах нь олон ч хүний сонирхлыг татаж байгаа ажээ. 

 

Image result for з.баянсэлэнгэ

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
yvfawovhvg f8U97pnbvvnhkshuqk, [url=http://nrpfqpsgyvjw.com/] nrpfqpsgyvjw[/url], [link=http://hlkxxacdwlae.com/ ]hlkxxacdwlae[/link], http://ldboythwwuus.com/
IP:5.188.84.43  2019-11-09 03:01:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.