Сураггүй алга болсон таван настай охиныг Улаанбаатар хотоос олжээ

2018/08/22
Share |
Хүмүүс:
Сураггүй алга болсон таван настай охиныг Улаанбаатар хотоос олжээ

Энэ сарын 19-ны өдөр Дархан-Уул аймагт таван настай охин гэрээсээ гараад ор сураггүй алга болсон хэрэг гарсан. Охиныг "Хараа" голд живсэн байж болзошгүй хэмээн эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад байсан бөгөөд охиныг өчигдөр Улаанбаатар хотоос олсон байна. Түүнийг Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай тодорхой эрхэлсэн ажилгүй "Б" гэгч эмэгтэй хулгайлан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулан баривчилжээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд охины биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорив байхгүй байгаа ажээ. Бага насны хүүхдийг хулгайлах гэмт хэрэг ихсэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

 

Image result for Цагдаа

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochi Sain shalgaarai urd ni alga bolson huuhduudiig bas hulgailsan bh shuu naadah chini
IP:203.81.128.21  2018-08-22 12:44:49
Zochi Sain shalgaarai urd ni alga bolson huuhduudiig bas hulgailsan bh shuu naadah chini
IP:203.81.128.21  2018-08-22 12:45:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.