Хүмүүс: |
Монголоос Лондон хүртэл тэмээтэй аялж буй Байгалмаа Хятадын хил давж чадалгүй хэсэг саатсан ч аяллаа цааш үргэлжлүүлэн яваа. Саяхан хордлогод орон бие нь муудан эмнэлэгт хүргэгдээд байсан тэрээр тэнхэрч аяллаа цааш үргэлжлүүлж эхэлжээ. Тэрээр хоёр охинтой бөгөөд дахин нэг охинтой болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ тухай тэрээр "Өвөл 2 сард Цагаан сарын шинийн 2нд Шинжаан Монголд нэгэн үр мэндэлж түүнд аянд яваа миний нэрийг хайрлалаа гэж мэдээ ирсэн.Гэтэл өнөөдөр би тэр жаахан Байгалмаатай уулзаж ,удтал хадгалсан бэлгээ өгөв...дахиад нэг охинтой боллооо. Хэрээр гэр хийж хэдэн сар зүдэрсний эцэст энэ жаахан үртэй уулзаж баяр зол жаргал мэдрэх гэж энэ бүхнийг туулсан мэт....Хорвоо учир ерөөлөөр дүүрэн сайхан юм аа" хэмээсэн байна. Тэрээр одоо Шинжаан Монголын нутагт яваа бөгөөд урт аянд бие нь чилээрхэн өөрийгөө яаж энэ бүхнийг даван гарч байгаагаа гайхан суугаа сурагтай.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn