Дуучин Миног хэн заналхийлэв?

2018/08/27
Share |
Хүмүүс:
Дуучин Миног хэн заналхийлэв?

Охидын "Sound Of Kiss" хамтлагт дуулж олонд танигдахаас гадна чамгүй хэдэн клип, реклам, кинонд тоглож тал бүрээр өөрийгөө сорьж яваа нэгэн бол дуучин Номин буюу Мино. Дамбын Хишгээ гэх дуулиант эрхмийн хүү Энхжинтэй сүр дуулиантай хурим хийсэн ч харамсалтайгаар хоёр тийш болсон тэд өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй. Тус гэрлэлтээс нэг хүүтэй болсон Минод сүүлийн үед хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс багагүй дайралт, заналхийлэл ирэх болсон гэнэ. Учир нь түүний тухай "АРЧААГҮЙ МОНГОЛ ЭРЧҮҮДТЭЙ СУУХГҮЙ ЗӨВХӨН ГАДААД ХҮНТЭЙ СУУНА" хэмээх худал мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдах болсонд хамаг хэргийн учир байгаа аж. Тус мэдээллийг сонссон эрчүүд түүний цахим хуудас болон гар утсанд заналхийлсэн утга бүхий мессежийг ирүүлэх болсон бөгөөд тэрээр энэ тухай залруулга хийсэн байна. Мөн тус мэдээллийг олон нийтэд тарааж буй этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн бөгөөд тэрээр хэзээ ч ийм зүйл хэлээгүй гэдгээ ийн тайлбарласан байна. 

 

Image may contain: 1 person, indoor

 

Image may contain: 1 person

 

Бичлэг үзэх: 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Urnaa Энэ тэгээд дуучин ууу.Ха ха больж vз чи
IP:64.119.17.62  2018-08-28 05:33:56
Ккк Дамбын хишгээ л гэхийн насаараа аавынх нэр хамт ямар хэцүүн бэ. Одоо рекет биш алдарт уяач тэрбумтан спортын ямар төрөл ч билээ холбооны ерөнхийлөгч гээд сайн нэрээрээ алдаршиж бгаан биш үү ккк
IP:202.9.43.42  2018-08-28 07:36:35
зочин энэ хүүхэн бичлэг хийж байж заавал нүцгэн халаадтай байх юм. угийн хүмүүжил муу нөхөр байна даа.
IP:202.131.245.69  2018-08-28 09:17:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.