О.Бат-Өлзий: Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй

2018/08/27
Share |
Хүмүүс:
О.Бат-Өлзий: Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй

Манай улсад оюуны өмчийн тухай асуудал хүндхэн сэдвүүдийн тоонд багтдаг. Уран бүтээлчдийн гаргасан бүтээлүүд хар зах дээр худалдаалагдаж, сошиал орчинд хандалт авах гэсэн хүмүүсийн бусдад тавих өгөөш болсоор ирсэнтэй уран бүтээлчид чадахаараа тэмцсээр буй. Хамгийн сүүлд "Фантастик" продакшны бүтээл "Байтаг богд" хэмээх түүхэн кино болон "U Film"-ийн бүтээл "Single Ladies-3" зэрэг бүтээлүүд хулгайд алдагдан уран бүтээлчдийг багагүй  сандаргаад авав. Үүнд урам нь хугаран буйгаа илэрхийлсэн тэд зохих арга хэмжээг нь авсаар буй бөгөөд энэ тухай жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий: 

"Баруун хилийн тулалдааны 70 жилийн ойд зориулж Байдаг богдын Бүдүүн Харгайтын хүч тэнцвэргүй тулалдаанд эх нутаг газар шороогоо хамгаалж нэг алхам ч ухралгүй тулалдсан эрэлхэг хилчдийн бодит түүхээс сэдэвлэсэн мөн чимээгүй эх оронч Монголын тагнуулын тухай өгүүлсэн уран сайхны кино бүтээсэн юмсан. 70- жилийн өмнө амьдарч байсан 20- 22 насны хилчин залуус харийнханд эх нутгаа алдалгүй өнөөгийн бидэнд хүлээлгэн өгчээ. Тэд эх нутгаа амиараа хамгаалсан, тэд амьд олзлогдохгүй гэж дайсантай хамт өөрсдийгөө дэлбэлсэн нь үнэн юм. Ийм л эрчүүд тэр үед амьдарч байсныг 21-р зууны залууст сануулж, мартуулахгүйн тулд энэ киног бүтээсэн юмсан. Харамсалтайн энэ түүхэн ойг тохиолдуулан 9 сарын 1нээс IPTV - ээр гаргах гэж байтал киногоо хулгайд алдаж CD болон, ФБ - ээр цацагдаж урам хугарав. Хулгайлсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин ФБ-ээр зарим нэг 20-22 настай залууст "хулгайд алдсан нь хохь чинь " гэж тавлуулав.Зарим нэг залууст " ...дэлхийн хэмжээний кино хийчихсэн юм шиг юун сүртэй юм " загнуулав. Зарим нэг 20-22 настай залууст "ашгаа олчхоод одоо юун шуналтай юм " гэж адлуулав, зарим нэг ТВын од болсон залуугын ажиллуулдаг сайтаас " ..энэ киног цааш нь сайн түгээхийг уриалсан" байхыг комментоос нь олж уншаад гутрав.Харин дийлэнх залуус нь санаа зовж, оюуны өмчийн хулгайг эсэргүүцэн буруушааж байгаад би ихэд баярлав. Цөөнх залууст ах нь хариу хэлье. Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй, эх нутаг, газар шороо, тусгаар тогтнол ямар их үнээр та бидэнд ирснийг энэ цөөнх залууст сануулах гэж өөрсдийнхөө хэмжээнд хийсэн юм.2019 онд Халх голын ялалтын түүхт 80жилийн ой болно. Энэ ойд зориулж бид мөн л бор зүрхээрээ бүтээл хийх юм.Үүнд маш их хөрөнгө санхүүжилт хэрэгтэйг кино бүтээгчид л мэднэ. Бидний ашиг, орлого дараагийн уран бүтээлд л зориулагддаг юм.Гэхдээ манай залуус ийм юм боллоо гэж урвайж гундахгүй ээ .
Салхинд дэрвэх 
Дарцаг мэт эрч хүч нь хэвээрээ байгаа шүү. Оюуны өмчийг дээдлэгч үзэгчдэдээ 
Баруун хилийн тулалдааны 70жилийн ойд зориулж 9 р сарын 1нээс эхлэн lPTB - ээр "БАЙТАГ БОГД " МУСК гарч эхэлнэ" хэмээсэн байна. 

 

Image may contain: one or more people and hat

 

Image may contain: 9 people, text

 

Image may contain: text

 

No automatic alt text available.

 

Image may contain: text

 

Image may contain: 2 people

 

Image may contain: text

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zagdaa Yun surtei ch ym vekilp shig ym hiicheed dur bolgoodyasan shunaltaiym
IP:87.78.72.103  2018-08-27 14:14:18
Хаян Ийм л дампуурсан сэтгэлгээтэй ард түмэн болчихоод байгаа юм даа. Ард түмэн гэхэд ч хэцүү. Хүнэнцэрүүд.
IP:202.9.40.225  2018-08-28 08:18:32
Иргэн Хийж бүтээж байгаа хүмүүсээ элдвээр хэлж юмыг нь хулгайлахаа зөв гэж байгаа малнуудыг хэлэх юм алга. Муу хэлээд байгаа эдгээр залуус үзэх юм үлдэх түүх бүтээж байна даа. Ийм ялзарсан сэтгэхүйтэй залуу хүмүүс яана даа
IP:172.58.137.252  2018-08-28 08:58:41
Ахмад Одоогийн залуус ийм болсон бна лээ.гэхдээ бүгд биш л дээ.нэг л их сагсуурсан бусдыг үл тоомсорлосон доош гутаасан хар амиа л хичээсэн мэдэмхийрч аашилж загнасан охид хөвгүүд залуучуудын сүрэг бий болжээ.цаашдаа хоорондоо л хөлөө жийлцэж түнжингүй амьрах юм байх даа.хамгийн гол нь шудрага бишийн талд ордог өөдгүй зантай юмаа
IP:64.119.22.249  2018-08-28 13:15:30
Зочин Түүхийн сонсдог номыг охин маань надад бэлэглэлээ. ”Жаахан үнэтэй л юм. Уг нь хүмүүсээс CD -ээр авчихаж болох л байлаа. Гэхдээ маш их хөдөлмөр гаргасан байж таарах энэ бүтээлийг үнэгүй авах эвгүй санагдаад мөнгөөрөө авчихлаа” гэсэн. Охиноороо бахархаж байна шүү.
IP:150.129.141.237  2018-08-28 16:10:44
www hogshin togtsog min olon yum hutsalgui zailter huuhed shuu erguu malaa mongoliin tuuheer baga orold gej heleerei etseg huu 2 gej taarsan 2 ats
IP:66.181.160.86  2018-08-28 19:05:54
suba me ntG8ay You ave made some decent points there. I looked on the internet for more information about the issue and found most people will go along with your views on this website.
IP:89.28.10.242  2018-12-21 09:51:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.