Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд 715 зөрчил илэрчээ

2018/08/28
Share |
Хүмүүс:
Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд 715 зөрчил илэрчээ

Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчийн 265 сургууль, цэцэрлэгт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр нийтдээ 715 зөрчил илэрсэн байх бөгөөд ихэнх хувь нь багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын байр, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал хангагдаагүй байсан нь илэрсэн тухай БСШУЯ-аас мэдэгдлээ. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон 18 цэцэрлэг, сургууль байгаа бөгөөд зөрчилтэй байгууллагуудад 135 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн ажээ. Тус сургууль, цэцэрлэгийн сурагчид хамран сургах тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд суралцах гэнэ. Тус шалгалтын үеэр Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 албан тушаалтанд 2,4 орчим сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн сурагчдын дүрэмт хувцасны стандарт өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд одоогоор гурван компани албан ёсоор дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа ажээ.

 

Image result for сургууль

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.