Загвар өмсөгч Цэкү: Манайд ихэнх юм танил, найзын хүрээнээсээ гарахгүй явагдах юм

2018/08/28
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Цэкү: Манайд ихэнх юм танил, найзын хүрээнээсээ гарахгүй явагдах юм

"Mongolia”s next top model" шоу нэвтрүүлгийн хамгийн анхны ялагчаар тодорсон нэгэн бол загвар өмсөгч Б.Цэрэндолгор. Тун удахгүй дэлхийн "Супер модель" тэмцээнд оролцохоор болсон тэрээр тун ч зарчимч нэгэн аж. Тэмцээнээс хойш ажлын саналд дарагдан завгүй гүйх болсон тэрээр ажил хэргийн тал дээр назгай байдал үүсгэдэг хүмүүст хандан "Ажил гэдэг зүйлийг мэддэг болооч ээ. Эхлэх, дуусах цагтай, ажил эхлэхээс өмнө бүх юм тодорхой байдаг байгаач ээ. Манайд ихэнх юм танил, найзын хүрээнээсээ гарахгүй явагдах юм. Төлбөр мөнгөө ч хэлдэггүй, юу нь ч тодорхой биш, зохион байгуулалтгүй, цаг барина гэдэг бүр үлгэр. Иймэрхүү назгай ажилладаг хүмүүсээс болж ахиад өөр нэг ажлаа алдах тохиолдол их байх юм аа..." хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. Тэрээр мөн "юун сүртэй юм" гэдэг үгийг үнэн голоосоо үзэн ядаж буйгаа илэрхийлсэн бөгөөд ажил хэргийн тал дээр иймэрхүү зүйл байж болохгүй гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаашид хамтран ажиллах байгууллагууддаа анхааруулав бололтой. 

 

Image may contain: 1 person, standing

 

Image may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 1 person, closeup

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мгл Яг зөв
IP:66.181.185.27  2018-08-28 16:20:30
zochin unen shu ohin miniajil huuthuldhud emlegt bol bur hunddee ... yadarsan hund bol hund shu ireedui ur huuhduud mini hogiin niigend bnazaluuch.d eniig medseer bjeserguithedgui mgl zaluuch.d doroitoldo
IP:49.97.100.104  2018-08-28 20:40:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.