Т.Дэлгэрмөрөн: Би эмэгтэй хүнийг ээж шигээ хайрладаг эр хүн

2018/08/29
Share |
Хүмүүс:
Т.Дэлгэрмөрөн: Би эмэгтэй хүнийг ээж шигээ хайрладаг эр хүн

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөд болсон эхнэр болон ээжийгээ үргэлжид санан дурсаж явдаг нэгэн. Амьд ахуй цагт нь багагүй зовоосон хэмээх хэл аманд өртөж явсан тэрээр шинэхэн амьдралаа зохиогоод удаагүй байгаа билээ. Өөд болсон ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн эгч нарыг нь төрсөн нутгаар нь аялуулсан тэрээр "Миний сайхан ээж намайгаа сүүгээрээн ариулж, элгийнхээ шимээр өсгөж,сэтгэлийн сайхнаар хүмүүжүүлж хорвоод үлдээгээд амирлахдаа Дээгээ чи миний ачийг хариулсаан хэмээгээд үүрд мөнх минийхээ зүрхэнд оршсон билээ. Ийм гайхамшигтай хайраар өлгийдүүлсэн юм болохоор би эмэгтэй хүнийг ээж шигээ хайрладаг эр хүн.
Ээжтэйгээ уулзаагүй өнгөрүүлсэн таван жил миний болоод аав дүү бидэн гурвын хувьд юугаар ч орлуулшгүй.Тийм болоод миний бие энэ зун ээжийнхээ дөрвөн сайхан эгч нарыг аавынхаа хамтаар 4000 км ийн аянд зугаалуулж,4090 м ийн өндөрт сүндэрлэх суутай цуутай хатан Өүлэн эхийн өлгий ”Сутай” хайрханаа аваачин залбирч,мөргөж нэгэнтээ явсан тэмдэглэлээ сонирхуул юу.
Шувууны сүүдэр хүрэмгүй энэ гайхамшигтай Олохонуудын шүтээн хайрханд миний эжий амирлан байдаг юм.
Жаран жил нутагтаан эргэж амжаагүй эжийнхээ эгч нарыг улам ихээр хайрлаж,аавынхаа өдийг хүртэл ач зээгээн л гэсэн сэтгэлийн цаана ямар агуу үнэнч хайр оршин байдгийг би олж харахдаа хорвоод хийж амжуулмаар ямар их зүйл бидний өмнө сэтгэл байхад л гарын дор хөвөрнө вэ хэмээн сэтгэлээ аргадаж явсансан.
Тийм ээ би ээж хайрханаа шүтэж амьдардаг,шувууны сүүдэр хүрэхгүй газарт би ээжтэйгээ нэгэн тэнгэр дор бүгдийг хайрлаж хамгаалж амьдардаг эр хүн,тэр надад итгэдэг,тийм болохоор таны сэтгэлд би дуу хоолойтойгоо оршин амьдарч байна.
Зуухан зуны настай хүний хорвоог жаргаж туулна шүү бүгдээрээ,амьддаа бие биенээ хайрлаарай ах дүүс минь, маргааш бидэнд амьдрал юу бэлдсэнийг хэн ч мэдэхгүй ээ" хэмээсэн байна. Хүн алдсан хойноо ухаардгийн үлгэрийг биеэрээ мэдэрч яваа тэрээр одоогийн байгаа амьдралд нь хар сүүдэр бүү тусаасай хэмээн биеэ засан ихэд хичээн яваа гэнэ лээ.  

 

Image may contain: Tovuukhorol Delgermurun, standing, mountain, sky, outdoor and nature

 

 

Image may contain: Tovuukhorol Delgermurun, standing, mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 2 people, including Tovuukhorol Delgermurun, people smiling, people standing, mountain, outdoor and nature

 

Image may contain: 4 people, including Tovuukhorol Delgermurun, people smiling, people standing, mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: one or more people, people standing, mountain, nature and outdoor

 

Image may contain: one or more people, mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 3 people, people standing and outdoor

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Oogii Estoi sain huu bna
IP:109.41.130.192  2018-08-30 20:24:48
Пээгий Ёстой мундаг залуу байна. Бараг гэгээрсэн буддагийн бүрэлбаа юм шигээ. Ийм л бурханлиг хүмүүс энэ ертөнцийн оройн чимэг юм даа.
IP:202.9.42.187  2018-09-01 15:01:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.