Монголын тамирчдын нэг алтан медаль цуцлагдсан гэв үү

2018/08/30
Share |
Хүмүүс:

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадамд Монголын баг тамирчид багагүй амжилттай оролцож буй билээ. Гэсэн хэдий ч Монголын баг тамирчдын нэг алтан медаль цуцлагдаж буй талаарх мэдээлэл тархаж эхэлсэн бөгөөд тамирчны цуснаас сэргээш бодис илэрсэн гэнэ. Энэ тухай Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир өөрийн цахим хуудаснаа "Нэг алтан медаль цуцлагдсан сураг байна! Загдсүрэн панаалтай ундаагаа болиоч ээ! Допинг мастерууд аа!" хэмээсэн байх бөгөөд Азийн наадамд ажиллаж буй сэтгүүлчид одоогоор энэ талаар ам нээгээгүй байгаа аж. Өмнө нь олимпын наадамд Загдсүрэнгийн тэргүүлдэг МХӨХ-ны тамирчнаас сэргээш илэрч байсан гэх бөгөөд тэрээр дахин тамирчиддаа сэргээш хэрэглүүлсэн эсэх нь мөн хэн гэдэг тамирчин ийн медалиа цуцлуулах болсон нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 

 

Image result for

 

Image may contain: text

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.