Манай улс архидалтын төвшингөөрөө дэлхийд 8-д бичигджээ

2018/08/31
Share |
Хүмүүс:
Манай улс архидалтын төвшингөөрөө дэлхийд 8-д бичигджээ

Манай улсын иргэдийн архины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж буй харамсалтай мэдээ чих дэлсэн болсон. Өнгөрсөн жилийн байдлаар Монголчуудын дунд архинд донтох өвчлөл 40 хувиар ихэссэн хэмээх судалгаа бий. Нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээ бусад улс оронд 5л орчим байхад манай улсад энэ тоо хэдийнээ 10л давсан. Дэлхий даяар 2 тэрбум орчим хүн согтууруулах ундаа хэрэглэдэг бол манай улс 195 орноос 8-р байрт эрэмбэлэгджээ. Тус жагсаалтын Лисото улс тэргүүлсэн бол ОХУ, Төв Африк, Украйн зэрэг улсууд удаах байранд жагсав. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн төвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж Европ хүнийхээс 3.5 дахин бага байгаа нь тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь хурдан согтох, гүн хордох нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Архинд донтох нь нэг талаас ийн физиологийн байдлаас болдог бөгөөд нөгөө талаас нийгмийн байдал, стресс, улсын хөгжилтэй холбон тайлбарлагддаг аж. Манай улсын хүн амын 20 орчим хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байдаг бол сүүлийн жилүүдэд залуус 4-5 жилийн дотор архинд донтох өвчлөлд нэрвэгдэж байгаа тухай НЭМҮТ-өөс мэдэгдсэн байдаг. Иймээс ард иргэдийг өөрсдөдөө дарсны зөв хэрэглээнд хэвшүүлж өөрийгөө болон өрөөл бусдыг болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uls uls ni yduu uchraas arhidalt ihsej bgaa
IP:103.9.90.98  2018-08-31 12:44:53
Mongol Yalna Sain baina. tsaashdaa sain hicheewel ehnii bairuud ruu uragshilj iagaad bolohgui gej. 1 ch gesen iomaaraa delhiid terguulj baigaag duulgasan saihan medee unshchihlaa.
IP:202.9.41.214  2018-08-31 16:47:59
IRGEN ORSIIN DARAA 2 T YVDGIIM BISHUUUUUUU MANAIH SHIG ARHICHIN ULS ORON OOOR HARAAGUI DEE.
IP:203.91.115.40  2018-09-01 17:00:57
зочин нэгдүгээрт бичигдэхгүй дээ. кккккк
IP:202.9.42.25  2018-09-02 17:44:37
ichij uhmer hachin yum. ug ninegdugeert lbaih yostoi doo... sudalgaaniihaa too sifriig ni dahiad neg nyagtal daa...kkk
IP:78.71.198.147  2018-09-05 02:42:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.