71 настай Япон эмээ: Дандаа хаячихдаг юм, би дандаа авна

2018/09/02
Share |
Хүмүүс:
71 настай Япон эмээ: Дандаа хаячихдаг юм, би дандаа авна

Сошиал орчинд Монголд амьдардаг 71 настай Япон эмээ амьдарч буй орчноо тохижуулан үргэлж цэвэрлэдэг тухай мэдээлэл цацагдсан. Ойр орчмынхоо зүлэг, цэцэг, мод зэрэгт санаа тавин арчилж хүмүүсийн тарьсан хогийг өдөр бүр цэвэрлэдэг тэрээр Монголчуудын тухай "Залуус хогоо дандаа хаячихдаг юм. Би дандаа авна, шууд хаяна, маш муу" хэмээсэн бөгөөд тэрээр Японы Окинава мужид төрж өссөн байна. Дайны үеийн хүнд хэцүү жилүүдийг тойрч биш дайрч гарсан тэрээр хүнд хэцүү амьдрал ямар байдгийг мэддэг учир хүмүүст туслах дуртай нэгэн аж. Тэрээр энэ тухай "Би хэзээ нэгэн цагт хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусална гэж мөрөөддөг байсан. Яг л тэр сэтгэлээрээ өнөөдөр ядарч яваа хүмүүст туслахыг хичээж яваа. Монголчууд их сайн хүмүүс. Гэхдээ тэд өөрсдийнхөө сайн зан чанарыг мэддэггүй юм шиг харагдсан. Өмнө нь ч гэсэн Япон улс бохир орон байсан. Монгол ч ялгаагүй хэзээ нэг өдөр цэмцгэр сайхан хот болно гэдэгт би итгэдэг. Би залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэх болно" хэмээсэн байна. Тэрээр тэтгэврийнхээ бүх мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулдаг гэх бөгөөд Гачуурт дахь хүүхдийн асрамжийн газар 6 жил сайн дураараа ямар ч цалин хөлсгүй ажиллаж, өглөө эрт босож хүүхдүүдэд хоол хийж өгдөг, тэдний хүнсийг цуглуулахаар зах явдаг бүүр асрамжаас оргосон хүүхдүүдийг хүртэл гадуур эрж хайж явдаг байсан гэнэ. Үлдсэн амьдралаа Монголд өнгөрүүлэхээр сэтгэл шулуудсан тэрээр "Монголчуудын төлөө хөдөлмөрлөнө" хэмээн ярьсан байна. 

 

Image may contain: one or more people and outdoor

 

Image may contain: one or more people and outdoor

 

Image may contain: plant, outdoor and nature

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Улс төр дэлхий гээд л мэдэхгүй юмгүй том том ярьж бусдыг доромжилж муулахдөаа гаргууд сайн мөртлөө хог аьаад эсвэл хогийн саванд хийчихэж чадахгүй өчүүхэн хүмүүс дээ.ядаж хог хаяхгүй болоосой.Одоо энэ эмээг юу гэж муулах бол.
IP:172.56.13.216  2018-09-03 05:54:04
irgen ene tehnikiin ih surguuliin oyutnuud shuls tamhini ishee haysan teneg orkuud baidag naad zahin soyl baihgui
IP:66.181.190.109  2018-09-03 12:32:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.