Таван настай охиныг хулгайлсан этгээдийн зорилго ил болжээ

2018/09/04
Share |
Хүмүүс:
Таван настай охиныг хулгайлсан этгээдийн зорилго ил болжээ

2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон охины тухай мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг татаад байсан. Охиныг "Хараа" голд живсэн байж магадгүй хэмээж байсан ч охиныг хулгайлан Улаанбаатарт авчирсан байсан нь тогтоогдсон бөгөөд хэргийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа ажээ. Охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн саатуулсан байдаг бөгөөд эхний мэдүүлэгтээ тэрээр "зүгээр л хамт хоёр гурав хоноё гэж бодсон" хэмээх утга бүхий зүйл хэлсэн байдаг. Тус эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй хэмээх таамаг цагдаагийн газраас гаргасан бөгөөд тэрээр дараагийн мэдүүлэгтээ "“Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” хэмээсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр цагдан хорьж хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. 

 

Image result for таван настай охиныг хулгайлсан эмэгтэй

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
alima Eee hudlaa daa hudlaa naad hunee sn shalgah heregtei tsaana ni hichneen hun bga ym yr ni hunii huuhdiin naimaani gar hul ch ymuu zugeer huuhedgui bolood gsn hudal ugend huurtah ch yu l bol?????
IP:66.181.160.114  2018-09-04 14:14:10
c naadahiin chin ard heden hulgaich hechneen ch buleg baigaa ym bilee naadahaa haraanaasaa buu garga bas tsarai zusiig i humuust haruulj seremjluuleg ug
IP:139.5.219.105  2018-09-04 15:17:43
suki manaihan hulgai hiisen hunii tsaraig daraad hohrogchiin nuur tsaraig il gargahii ug ni hulgai hiisen hunii tsaraig haruulj bj l ter hunees seremjlene bizde
IP:59.153.87.58  2018-09-04 17:26:02
Монгол Худлаа. Наадах чинь алаад эрхтэнийг нь авдаг мафийн гар хөл. Гэмгүй царайлаад байгаад нь итгэж болохгүй
IP:202.126.89.230  2018-09-06 19:37:05
Bi Naaduulchinmaliinbelcherteeshuuhduudiighulgailaadingejavchyvdagymbnsainshalgajhamsaatnuudiig nishalga
IP:118.176.244.247  2018-09-07 05:37:33
Erhes Hyatadad huuhdiin Ed erhten niiluuldeg naad hog shaariig nasaar n hori.transheinii huuhdiig iimerhuu Hunii hog shaarnuud avch yavj hundii hooson tsogtsos bolgoson.buzarnuud!!!
IP:66.181.161.86  2018-09-07 08:47:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.