Хүмүүс: |
Жүжигчин Сөрөлтийн ёс бус үг хэллэгтэй бичлэг сошиал орчинд тархаж олныг багагүй бухимдуулсан. Тус бичлэгийг жүжгийн бичлэг үү эсвэл бодит зүйл үү гэдгийг олон нийт ялгаж салгахад тун ч бэрх байсан бөгөөд тэрээр энэхүү бичлэгэндээ тайлбар хийжээ. Тэрээр энэ тухай "Тэр чинь зохиолын үг, жүжгийг үг, бэлтгэл байсан юм. Тэгээд ч энэ чинь +18. Тэгээд л би буруу юм ярьчхаж, уучлаарай энэ тэр гэхгүй ээ. Жүжиг дээр энэ байтугай юм гарна" хэмээсэн байна. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Дундын бүсгүй" жүжигтэй холбогдуулан "Мөрөөдлийн театр"-ынхантай холбоотой дуулиан тасрахгүй гарах болсон бөгөөд нэг талаар олон нийтэд жүжгийнхээ тухай таниулж буй ч нөгөө талаар өөрсдийн нэр хүндийг багагүй унагав бололтой.
Бичлэг үзэх:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn