Манай улс цахим ертөнц дэх аюулгүй байдлаараа дэлхийд 104-д жагсаж байна

2018/09/05
Share |
Хүмүүс:
 Манай улс цахим ертөнц дэх аюулгүй байдлаараа дэлхийд 104-д жагсаж байна

Өнөөдөр эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэд олон нийтэд мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн цахим орчны хэрэглээ ихэссэнээс үүдэн сөрөг зүйлс гарах болсон бөгөөд 2017 оны байдлаар 299 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг бол энэ оны хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ зөвхөн цагдаагийн газар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэдийн дийлэнх хувь нь бусдаас нуун өнгөрүүлдэг байна. Манай улс цахим ертөнц дэх аюулгүй байдлаараа дэлхийд 104-т жагсаж яваа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд өртдөг ажээ. Тэд бусдад уруу татагдан хууран мэхлэгдэн бэлгийн мөлжлөг болон бусад төрлийн гэмт хэргийн золиос болдог байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Unfriend" нэртэй хөдөлгөөн өрнүүлж буй бөгөөд өөрийн болон хүүхдүүдийнхээ фэйсбүүк хаяг дээр буй үл таних хүмүүсийг найзын жагсаалтаасаа хасан аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан байна. 

 

Image result for кибер гэмт хэрэг

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.