7 гишүүнээ алдсан эмэгтэйгээс мөнгө авсан гэгдээд буй сэтгүүлч тайлбар хийжээ

2018/09/06
Share |
Хүмүүс:
7 гишүүнээ алдсан эмэгтэйгээс мөнгө авсан гэгдээд буй сэтгүүлч тайлбар хийжээ

Одоогоос хоёр жилийн өмнө нэг гэр бүлийн 7 гишүүн ослын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд тус хэргийг тойрсон дуулиан тасарсангүй. Гэр бүлийн гишүүдээ алдсан Бат-Өлзий саяхан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тус үеэрээ сэтгүүлчид өөрөөс нь мөнгө авсан талаар дурдсан. Харин түүнээс мөнгө авсан хэмээгдээд буй сэтгүүлч Б.Шижиртуяа энэ тухай өөрийн тайлбарыг хийжээ. Тэрээр авсан мөнгөө хэвлэлийн бага хурал болон нэвтрүүлэг, ослын тухай график хийлгэхэд зарцуулсан тухайгаа дурдсан байх бөгөөд тэрээр өөрийгөө ажлаа хийсэн хэмээн дүгнэжээ. Тэрээр энэ тухай: 

"Нэг гэр бүлийн 7 хүний амь эрсэдсэн автомашины ослын талаарх нэвтрүүлэг хийж олон нийтэд цацсан, мөн хэвлэлийн бага хурлыг нь зохион байгуулсныхаа төлбөрт нэг сая төгрөг авсан монголын хамгийн нинжин сэтгэлгүй сэтгүүлч болох Бадамын Шижиртуяаг эрж олоод зодож цохиход бэлэн олон хүн байгаа бололтой.

Монголын хамгийн шударга сэтгүүлч Б.Мөнхбаясгалан миний “хэргийг” “эрэн сурвалжилж”, “илчилсэн” төдийгүй сэтгүүл зүйн салбараас хөөж зайлуулахыг уриалжээ.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан мэдээллийн тэнцвэртэй байдлаа хадгалаад, мэргэжлийн ёс зүйгээ баримтлаад энэхүү “хэргийн” талаар надаас асууж тодруулж болох л байлаа.

Тийм ээ, хохирогч Б.Бат-Өлзий мөнгө төлсөн. Би нэвтрүүлэг хийсэн, хэвлэлийн хурлыг нь зохион байгуулсан. Үнэн.

Гэхдээ надад болон манай редакцид мөнгө төлөөгүй юм шүү! Автомашины осол болсон тэр үеийн дүрс бичлэг хэрэв байсан бол өнөөг хүртэл энэ хэрэг сунжрахгүй байлаа. Осол яг яаж болсныг мянга яриад хэн ч үзэгчдэд харуулж чадахгүй ээ. Тийм учраас гэрчийн мэдүүлгийг үндэслэн, тэрхүү мөнгө төлж хийлгэсэн график дүрслэлийг эрхэм сэтгүүлч та ч гэсэн өөрөө ашиглаад ярилцлагынхаа дундуур үзүүлсэн юм. Надад тэр үед мөнгө байгаагүй. Үнэн, хохирогчийн ар гэрийнхэнтэй ярилцаад, тэд мөнгийг нь төлсөн юм. Би ч гэсэн яг өөр шиг чинь “яг тэр” дүрсийг л хүмүүст үзүүлэхийг хүссэн юм. Би график хийлгэчхээд мөнгийг нь төл гээгүй, “уг нь боломжтой бол хийчих юм сан” гэдгээ л хэлсэн. Хийлгэсэн нь зөв гэж үзээд л шийдвэр гаргасан гэж ойлгодог.

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, зураглаач хөлслөөд, өөрөө найруулаад, монтажаа өөрөө хийлцээд явж байгаа манайх битгий хэл, байгуулагдаад өчнөөн жил болж байгаа, хөрөнгө оруулалт, оруулагч чинь тодорхой танай С-1 телевиз ч гэсэн хүний хийсэн графикийг ашиглаж л байгаа юм биш үү. Энэ өнөөдөр бидэнд байдаггүй зовлон юм уу. Одоо тэр график хийсэн хүнийг “эрэн сурвалжилж” олоод 7 хүнээ алдсан эх хүнээс мөнгө авдаг адгийн шаар гээд ярилцлагаараа нэрийг нь зарлах уу?!

Би хүнд туслаагүй, зүгээр л ажлаа хийсэн. Үнэн бодитоор нь, гэрчийн хэлснээр хийсэн. Төгс болсон гэж би хэлэхгүй. Хийх ёстой газар нь хийгээгүй болохоор хийсэн юм.

30 гаруй минутын метражтай нэвтрүүлгийг төлбөр авахгүй цацчих телевиз надад олдоогүй юм. Ганцхан TV-8 телевиз эфирээрээ үнэгүй цацаж өгсөн. Та тийм л нинжин сэтгэлтэй, шударга үнэний дуу хоолой юм бол энэ сэдвийн хаагуур нь хоёр жил явсан юм. Яагаад хоёр жилийн өмнө биш гэхэд нэг жилийн өмнө “үнэ төлбөргүй” хийгээгүй юм. Хийхээ байг гэхэд нинжин сэтгэлээ гаргаад яагаад нэг удаа нэвтрүүлгийг нь үнэгүй цацчихаагүй юм?! Таныг улстөр, бизнесийн бүлэглэлийн ангуучлалаа хийгээд завгүй явахад бид наад нэвтрүүлгийг чинь Фэйсбүүкт мөнгө төлөөд аль болох олон хүнд үзүүлчих гээд бүүст хийгээд явж байсан юм.

Хэвлэлийн хурлын тухайд зохион байгуулаад сүйд болсон ч юм байхгүй ээ. Хохирогч Ц.Бат-Өлзийгөөр Мэдээллийн төвд мөнгө төлүүлэхгүйн тулд АТГ-ын хашааны гадна, амь насаа алдсан 7 хүнийх нь зургийг хадганд ороож хашаан дээр нь өрж байгаад хэвлэлийн бага хурлыг нь хийлгэсэн.

Яг энэ хэвлэлийн хурлын дараа бид залгуулаад нэвтрүүлгээ цацсан. Олны анхааралд тодорхой хэмжээгээр хүрсэн гэж боддог. Ямартай ч холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваад бүтэн жил хайсан сэжигтнээ гурав хоногийн дотор олсон юм даг.

Ямартай ч, энэ хэргийн талаар нэвтрүүлэг хийж, асуудлыг хөндсөн нэг ч телевиз байхгүй байхад таны адлаад байгаа “Эх сурвалж.мн” сайт л сэжигтнийг нь хүртэл хэн болохыг илчилж байсан. Цагдаа нар хохирогчийн ар гэрийнхэнд “Сэжигтнийг олсон” гэж хэлсэн ч, хэн гэдгийг нь тас нууж байхад нь бид түүнийг ил болгосон. Үүнийхээ төлөө сэжигтний ар гэрийнхэнд редакци дээрээ шөнө орой болтол дарамтлуулж л байсан. Хэрвээ та байсан бол live хийгээд “алуурчны ар гэр дарамталлаа” гээд хашгирах байсан биз. Энэ л та бид хоёрын ялгаа байх. Үнэн гэвэл ийм л байна.

PS: Хохирогч Б.Бат-Өлзийтэй би баасан гарагт холбогдсон. “Эгч нь зүрх дэлсээд, даралт ихсээд яахаа мэдэхгүй байна. Б.Мөнхбаясгалан “Би нэвтрүүлэг хийнэ” гэхээр нь мөнгө нэхэх байх гэж бодоод “мөнгөгүй” гэдгээ хэлсэн. “Та мөнгө төлж нэвтрүүлэг хийлгэсэн юм уу” гэхээр нь “Өмнөх нэвтрүүлэгт сая төгрөг зарцуулсан” гээд хэлчихсэн. Эгч нь амьхандаа мөнгөгүй л гэдгээ ойлгуулах гэсэн чинь ийм пост оруулчихжээ. Эгч нь утасдаад нэр усыг нь битгий хэлээч гэж гуйлаа, нэвтрүүлэгт нь орохоо болимоор байдаг. “Та юунаас нь айгаад байгаа юм, нэвтрүүлэг зарлагдчихсан” гээд болдоггүй” гэж надад ярьсан.

“Санаа зоволтгүй, та ярилцлагад нь орох нь зөв. Харин ч олон хүн үзээд сайн биз ээ. Надад битгий санаа зов, бид буруу юм хийгээгүй, та ч надад буруу юм хийгээгүй. Харин ярилцлага гарсны дараа би тайлбар хийнэ” гэж хэлсэн. Үүнийг хохирогчийг сүрдүүлсэн гэж хэлж боломгүй санагдах юм.

Харин танай “Ерөнхийлөгчийн баг”-ийнхан бидэн рүү нийтлэл, мэдээгээ устгахыг шаардаж, редакцийг маань сүрдүүлэхийг оролдож байсан тохиолдлуудыг энд тоочилгүй өнгөрөөе.

Та олигархуудаас мөнгө авсан бол дуугуй л өнгөрөх байсан гэж пост хийсэн байсан. Том жийптэй нөхөр хүн дайрч алчхаад өөрийнхөө талд нэвтрүүлэг хийлгэнэ гэвэл та лав мөнгийг нь аваад хийгээд л өгөх юм байна. Та олигархуудынхаа нэвтрүүлгийг хийгээд 50 сая төгрөгөөр С1 телевиздээ зарах, би ядарсан ард иргэдийнхээ нэвтрүүлгийг чадлынхаа хэрээр хийгээд явахын хооронд үр дагаврын том ялгаа бий шүү.

Ил харагдаж байгаа үйлдэлд чинь ийм л хариу хэлье. Цаад учрыг нь харж чадах олон хүн бий, үлдсэнийг нь цаг хугацаа харуулах биз ээ!" хэмээсэн байна.

 

Image result for нэг гэр бүлийн 7 хүн

 

Image may contain: 4 people, people sitting and indoor


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хүн таны.. Яасан ч байсан ийм их уй гашуу үзсэн хүмүүсээс мөнгө авсан чинь маш муухай байна.Хүн бүхэн учрыг нь мэдэхгүйойлгохгүй, ойлгох ч албагүй бас ойлгохгээд ч хэрэггүй....зүгээ р л таны хийсэн үйлдэл жудаггүй утгагүй санагдаж байна
IP:122.201.24.176  2018-09-06 16:00:58
icheech uhsniuh ni tailbar. iim yum bolchood baihad hunees mungu awch chadaj bdag. yasan gatuu setgel we.hun amitnaa aldsan ailaas awsan mungu yu bolhu.mongol hun bj setgelee baig gehed sujig sejigee boddoggui yumu
IP:66.181.188.33  2018-09-07 09:40:48
Зочин Ашиг хонжоо байгаагүй, нэвтрүүлэг болон бичлэг хийх зардал байсан гэж ойлголоо. Жирийн ард иргэдийнхээ дуу хоолой болж, энэ хэргийн талаар олон нийтэд зөв ойлголт өгсөн сэтгүүлчээ ингэж адлах хэрэг байна уу.
IP:66.181.164.239  2018-09-07 10:10:23
12 ямар ч байсан энэ сурвалжлагч мөнхбаясгаланга ас өмнө л сэтгэл гаргаж. Мөнхбаясгалан ч гэж мөнхбаясгалан. өөрөө өчнөөн сая төгрөгийн цалин авч. нэвтрүүлгээ өндөр үнээр зардаг байж ядарсан нэгийгээ доош нь хийж сайн сэтгүүлчийн дүр эсгэж явах юм. монголд хүн болгон чам шиг баян биш л дээ
IP:202.70.36.182  2018-09-07 11:39:15
Зочин Гарчиг аймар биз юуны долоон гишүүн юм бэ. Хѳлбѳмбѳг, сагс аль нь юм олигтойхон бичиж байгаач.
IP:202.126.89.21  2018-09-07 22:33:08
зочин тийм байлгүй дээ учир начрыг нь ололгүй мэргэжил нэгтнээ байнга доош хийж өөрөөс нь илүү хүнгүй мэт боддог нэг хүүхэн байна байна
IP:122.201.24.211  2018-09-09 08:44:55
тийм бна Мэдээж адилхан эмэгтэй хүн бж юу гэж нэг ядарсан эхийг залилая гэж бодох вэ, нэвтрүүлгийн график дүрслэл чинь хүний хүч хөдөлмөр их шингэсэн үнэтэй ч босдог гэдгийг ойлгох хэрэгтэй. хэдхээн минутын бичлэг хийхэд хэдийг төлдөг билээ. ямар ч сайн сэтгүүлч өөрөөсөө 1сая төг илүүчлээд графикт нь төлж чадахгүй шүү дэ
IP:202.126.89.165  2018-09-10 14:39:40
хэрлэн Мөнхбаясгалан нээх шоу нэвтрүүлэг хөөж нэрд гарах хоббитой шдэ. ард нь дуугуй мөрөөрөө ажлаа хийгээд явж бгаа мэргэжил нэгтнүүд нь ашиглуулчих юм бна да. Хамгийн түрүүнд сэтгэл гаргаж наашаа гэсэн хүнийг нь луйварчин болгоод зарлачих гэж дэ
IP:202.126.89.165  2018-09-10 14:42:40
rteorkin Купить закладкР¸ лирика в Судже Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ишимбае Купить россыпь в СертолоР²Ðµ Соль в ШагонарРµ купить экстази в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ MDMA в Пущине Купить закладкР¸ спайс в МакарьеР²Ðµ ЗакладкР¸ лирика в Жуковке Купить закладкР¸ MDMA в Чудове закладкР¸ в воронежРµ амфетамР¸Ð½ ЗакладкР¸ спайс россыпь в Пудоже ТрамадоР» в Бикине Шишки в НовоаннР¸Ð½ÑÐºÐ¾Ð¼ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ирбите ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Самаре Купить закладкР¸ спайс россыпь в Мирном MDMA в Россоши Спайс в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БугурусР»Ð°Ð½Ðµ ЗакладкР¸ бошки в НикольсРºÐ¾Ð¼ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ВолчансРºÐµ Купить героин в Пенза Гашиш в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ россыпь в Алзамае бошки в Самаре КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Темрюке Купить закладкР¸ MDMA в БуденноР²ÑÐºÐµ Олд спайс цена россия
IP:185.252.186.96  2018-10-04 06:17:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.