Хүмүүс: |
Поп болон хип хоп урсгалаар дуулдаг дуучин NMN өөрийгөө реппер хэмээн хэлүүлэх тийм ч дуртай биш нэгэн. Гэсэн хэдий ч олон нийт түүнийг реппер хэмээн нэрлэх дуртай. Нэг хэсэг хамтран дуулж байсан дуучин Зоригттойгоо нэр холбогдон хэвлэлийнхнийг шуугиулж байсан тэрээр найз залуугаа олонд ил болгожээ. Өчигдөрхөн цацсан түүний "Амархан" дууны клипэнд түүний найз залуу Энхжамц тоголсон байх бөгөөд тэрээр "Vandebo" хамтлагийн дуучин гэнэ. Хосууд өмнө нь хамтдаа тайзан дээр гарч байсан бөгөөд үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж буй ажээ.
Клип үзэх:
Ж.Сондор
Эх сурвалж: Factnews.mn