Хүмүүс: |
Дорнод аймгийн Матад сумын нутагт хүн амьны онц ноцтой хэрэг гарчээ. Тус аймгийн Хэрлэн сумын харьяат 47 настай Э болон 46 настай Э нарыг “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашинд гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байхыг олсон гэх бөгөөд хэрэгт сэжигтнээр гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлжээ. 47 настай Э машины эзэмшигч байсан гэх бөгөөд түүнтэй хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчин бүрэлгэсэн байсан ажээ. Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас хохирогчдыг олсон бөгөөд 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан байна. Тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газрын ажилчид үргэлжлүүлэн шалгаж сэжигтнүүдийг саатуулаад байгаа ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn