БНСУ-д зорчих мульт виз хүсэхэд 6 шалгуур нэмэгджээ

2018/09/11
Share |
Хүмүүс:
БНСУ-д зорчих мульт виз хүсэхэд 6 шалгуур нэмэгджээ

Манай улсын иргэдийн БНСУ-г чиглэх хөдөлгөөн улам нэмэгдсээр буй. Манай улсаас 37 мянга гаруй иргэн тус улс руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг бөгөөд тус визийг ЭСЯ-аас хүсэхэд зургаан төрлийн нэмэлт шалгуур тавигдаж эхлэх ажээ. Өмнө нь долоон шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж визний мэдүүлэг авдаг байсан бол шинэчлэгдэж буй журмаар ийн 13 шалгуур үзүүлэлттэй болж буй тухай өнөөдөр тус улсын ЭСЯ-наас мэдээллээ.

Одоо мөрдөгдөж буй журам: 

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн

Шинэчлэгдэн нэмэгдэж буй журам: 

 

  1. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  2. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  3. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  4. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  5. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  6. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

 

Тус журам ирэх аравдугаар сараас мөрдөгдөж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд иргэдийг хуурамч бичиг баримт үйлдэхгүй байхыг тус улсын ЭСЯ онцгойлон анхааруулсан байна. 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin USA d 2 udaa yavahda dair ch yavsan.Bi l lav zugeer yav gesen ch yavahgui.Estoi Mongol doo bh min ee!
IP:64.119.26.235  2018-09-12 02:17:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.