9-р сарын 11ны тухай хачирхалтай баримтууд

2018/09/11
Share |
Хүмүүс:
9-р сарын 11ны тухай хачирхалтай баримтууд

2001 оны энэ өдөр дэлхий нийтийг тэр чигт нь цочирдуулаад байсан террорист халдлага АНУ-д болсон. Өнөөг хүртэл олон эргэлзээг дагуулсаар буй тус үйл явдлыг энгийн нэг террорист халдлага биш харин АНУ-ын ТЕГ-ын санаатай үйл ажиллагаа хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй бий. Үүнтэй холбоотой олон ч логик холбоосууд байдаг бөгөөд үүнээс дурдвал: 

АНУ-ын агаарын батлан хамгаалах хүчин замаасаа хазайсан онгоцыг нэн даруй илрүүлж чиглэлд нь оруулдаг бөгөөд энэ л өдөр дөрвийн дөрвөн онгоц ихэр хоёр цамхгийг нь мөргөтөл юу ч хийлгүй гараа хумхиад суусан байдаг аж. Мөн тус өдөр Вашингтон хотын Эндрю нисэх баазад байсан зарим байлдааны онгоцыг Хойд Каролина руу сургууль хийхээр илгээжээ. Ингэснээр АНУ-ын нийслэлийн хамгаалалтад ердөө 14 онгоц үлдсэн байдаг байна. 

 

Ихэр хоёр цамхаг онгоцонд мөргүүлснээс болж сүйрэх учиргүй гэнэ.  Тус худалдааны төв дотор тэсрэх бөмбөг суурилуулснаас үүдэн барилга нурсан хэмээн үздэг бөгөөд барилгын шатсан үнс нурамнаас байшинг тэслэхэд ашигладаг термит хэмээх бодисын ул мөр олдсон байдаг байна.

 

Барьцаалагдсан дөрвөн онгоцноос ганц нь барилга мөргөөгүй байдаг бөгөөд задгай талбайд унасан тус онгоцыг пуужингаар харваж устгасан байж болох олон баримт байдаг ажээ. 

 

Алан хядах үйл ажиллагаанд нийтдээ 19 террористыг оролцсон хэмээн үздэг бөгөөд онгоцтойгоо хамт амь үрэгдсэн байх ёстой террористууд хэдхэн хоногийн дараа амьд явж байсан нь хуурамч террористуудын тухай яриаг гаргасан байдаг байна. 

 

Харин Дэлхийн худалдааны төвийг барьсан компанийн менежер Фрэнк Демартини: 

Байшинг хэд хэдэн онгоц мөргөсөн ч бат нурахгүй, бат бэх баригдсан байсан.

Сурвалжлагч: Хэрэв онгоц нисч ирээд мөргөвөл...

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон СвирскиТийм ээ тийм.

Сурвалжлагч: Тэгвэл Та онгоц мөргөсний дараа ийм том нүх гарсан ч гэсэн барилга тэсч үлдэх байсан гээд байна уу

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски: Яг тийм ээ...........

Хэрэв Та дэлхийн худалдааны төвийн барилга дээрээс, 110 дахь давхраас бильярдын шаар унагавал, хэрэв ямар нэг зүйл саад болохгүй бол ойролцоогоор 8-10 секундэд газар унах байсан. Тэгвэл хоёр барилга хоёулаа бараг чөлөөт уналтын хурдтайгаар 8-10 секундэд нурж унасан юм. 200 мянган тонн ган 110 давхар барилгаас доош унасан гэвэл 1 секундэд 10 давхар нурж байсан гэсэн үг юм.

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски: Гамбирын онолоор барилга чөлөөт уналтын хурдаар нурж унах ямар ч боломжгүй юм!

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс: Тэгвэл юу энэ их зүйлийг тасарч унахад хүргэж чадах вэ... Дэлбэлэгч бөмбөгүүд!!! Хоорондоо холбогдсон 47 ширхэг маш бөх ган багана нэгэн зэрэг нурж унаж барилгын цөм алга болсон юм. Эндээс харахад эдгээр голын багануудыг урьдчилан хэд хэд тас татсан байна!

Барилга дэлбэлж нураадаг компанийн ажилтан: Та харж байна уу. Бид дэлбэлж нураахын тулд эхлээд барилгын баганыг налуу өнцгөөр урьдчилан талсаж байгааг...

 

Тус үйл явдал тэгэхээр санаатайгаар зохион байгуулсан зүйл гэх бөгөөд тус үйл явдлаас АНУ болон эрх бүхий хүмүүс маш их хэмжээний ашиг одоог хүртэл олсоор байгаа ажээ. 

 

Image result for 9-р сарын 11

 

 

Image result for 9-р сарын 11

 

Image result for 9-р сарын 11

 

Image result for 9-р сарын 11

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Энэ бол оросуудын л бодол оросын хэвлэл дээр л ийм мэдээ гардаг шдээ
IP:104.183.243.149  2018-09-12 06:48:50
sara uls tor hamgiin tom business.
IP:66.181.161.105  2018-09-12 10:12:52
zochin laliin. uls. vndestenvvd .barilga .nuraasniihaa.shanghvrtej .unuudur bvgd tsagaachlannutagerelhiinguilagchilsaar .eh oron. ni . vndsendee. gazaraas. archigdsan. sadanhussen. vr. udmaaraa.alagdsan.
IP:185.39.141.108  2018-09-15 16:52:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.