Хамгийн их үзэгчтэй влоггер хосууд

2018/09/12
Share |
Хүмүүс:
Хамгийн их үзэгчтэй влоггер хосууд

Сүүлийн жилүүдэд өөрсдийн сонирхолтой бичлэгийг хийн сошиал орчинд байршуулан бусдад эерэг мэдээлэл түгээх хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон. Өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, мэдээ мэдээлэл, зөвлөгөө зэргийг өгдөг влогерууд дундаас хосуудын влогийг олон нийт сонирхон үзэх нь их. Сүүлийн үед энэ тоо улам ихсэх болсон бөгөөд тэдэн дундаас хамгийн их үзэгчтэй влоггер хосуудыг танилцуулж байна. 

 


 

Damis&Una: Damis&Una

 Сүүлийн үед чамгүй эрэлттэй загвар өмсөгчдийн тоонд багтаад буй Дамис болон Уна нар хамгийн анх Юүтүүб сувгаа 2011 онд нээж байжээ. Загвартай холбоотой мэдээ мэдээллүүд болон зөвлөмжүүд, өдөр тутмынхаа амьдралын сонин сайхнаас хуваалцдаг тэдний влогийг 826 мянга орчим хүн үзсэн байдаг ажээ. 

 

 

Цэнгүүн&Төгс: Tsenguun&Tugs 

 Бүжигчин, жүжигчин Цэнгүүн болон загвар өмсөгч Төгс нарын Юүтүүб суваг 5 сарын өмнө нээгдэж байжээ. Тэднийг 13мянга орчим хүн дагадаг бөгөөд тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг болон зөвлөгөө, сонирхолтой яриануудаас бүрдсэн влогийг 113 мянга орчим хүн үзсэн байдаг ажээ. 


Image may contain: 2 people, people smiling, people sitting, table and indoor

 

 

Билэгсайхан&Оюунномин: Jayson&Jayel 

 "116" бүжгийн студийн бүжигчин хосууд болох Билэгсайхан, Оюунномин нар 2016 онд өөрсдийн Юүтүүб сувгийг нээж байжээ. Бүжигчдийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхолтой влогийг цахим ертөнцөд байршуулдаг хосууд өөрсдийн хувцасны брэндийг эхлүүлэн тун ч амжилттай яваа. Тэдний Юүтүүб сувгийг 20 мянга орчим хүн дагадаг бөгөөд нийт влогийг 1,4 сая орчим хүн үзсэн байдаг байна. 

 

 

Түвшөө&Дөлгөөн: Positive Mongolians

 Швед улсад амьдардаг хосууд болох Түвшөө болон Дөлгөөн нар хамгийн анх 2011 онд өөрсдийн Юүтүүб сувгийг нээж байжээ. Олон төрлийг зөвлөгөө зөвлөмжийг олонд хүргэдэг тэд 50 мянга орчим дагагчтай. Саяхан эх орондоо ирэн нижгэр хурим хийсэн хосуудын влогийг 5 сая орчим хүн үзсэн байдаг байна. Тэдний хөтлөн явуулдаг "Хосын жор" хамгийн их үзэгчтэй бөгөөд хосууд хэрхэн бие биетэйгээ ойлголцон харилцаагаа сайхан хэвээр нь хадгалж үлдэх тухай олны танил хосуудын сонирхолтой жорыг хүргэдэг байна. 

 

 

Марлаа&Тэмүүжин: The Mongolian Family 

Харин хамгийн их үзэгчтэй влогероор Тэмүүжингийн гэр бүлийнхэн шалгарчээ. АНУ-д амьдардаг влоггер хосууд хамгийн анх 2011 онд өөрсдийн Юүтүүб сувгийг нээж байсан аж. Саяхан бүл нэмэн бяцхан хүүгээ өлгийдөн авсан хосуудын Юүтүүб хуудсыг 70мянга орчим хүн дагаж тэдний өдөр тутмын амьдралтай танилцдаг бөгөөд бичлэгнүүдийг нь нийтдээ 13сая орчим хүн үзсэн байдаг ажээ. Тэдний том охин Нара олны хайрыг ихэд татдаг бөгөөд хосуудын хоорондын харилцаа олон нийтэд ихэд таалагддаг байна. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Тэмүүжин*Марала Монголиа Фэмилигийн улаан ногоон фэн нь байнаа.
IP:202.179.25.191  2018-09-12 13:25:16
Зочин Гоё юмаа. Амжилт
IP:66.181.166.56  2018-09-12 16:29:32
zochin goe umaa ,bugded n amjilt
IP:202.179.26.135  2018-09-12 17:21:10
Zz Yostoi het jijig hogiin mongoldoo taarch9 de 70 myanga zailaa ich
IP:176.179.142.59  2018-09-18 01:47:44
2011 2011 ehelsen bilu? ???
IP:150.129.142.179  2018-09-24 14:51:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.