”Сод Монгол”-ынхон бензинээ дутуу шахдаг уу

2018/09/13
Share |
Хүмүүс:
”Сод Монгол”-ынхон бензинээ дутуу шахдаг уу

Манай улсад шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үүний хажуугаар шатахуун түгээгүүрийн газрууд чанаргүй бензинээр иргэдэд үйлчлэх, бензин холих, дутуу шахах зэргээр иргэдийг хохироосоор буй.  Тус үйлдэл олон ч шатахуун түгээгүүрийн газар ажиглагддаг бөгөөд "Сод Монгол" группийн Өмнөговь аймагт байрлах клонк дутуу бензин шахаж байгаа тухай бичлэг цахим орчинд тархаж эхлэв. 10литр бензин авахад нэг литр гаруй дутуу шахагдсан байх бөгөөд иргэд ч энэ тал дээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Шатахуун түгээгүүрийн газруудыг саванд түлш өгөхөө больсон нь дутуу шахдаг болсонтой нь холбон тайлбарлах хүмүүс олон байх бөгөөд өмнө нь ч мөн ийм төрлийн гомдол гарч байсан удаатай аж. Тус түгээх газрын ажилтан дутуу шахагдсан бензинийг шатахуун дамжуулах хоолойд үлдсэн хэмээн тайлбарлах бөгөөд иргэд түгээгч нарыг хоолойд үлдсэн бензинийг хэзээ ч банкруу шавхдаггүй талаар дурдсан байна. Стандартчилал хэмжил зүйн газраас улирал тутам хяналт шалгалт хийдэг гэх бөгөөд шатахуун түгээгүүрийн газрууд үүнийг өөр өөрөөр тайлбарладаг ажээ.

 

дутуу бинзен шахдаг зурган илэрцүүд

 

Бичлэг үзэх:

 

 

 

 

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Дутуу бензин гэж юу байна. Бензинийг дутуу шахдаг л юм болов уу.
IP:66.181.160.80  2018-09-13 11:23:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.