“ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээл тодорлоо

2018/09/13
Share |
Хүмүүс:
“ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээл тодорлоо

 Улаанбаатар хот, 2018 оны 09-р сарын 12 - ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, АНУ болон Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроу агсны нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.

     Тус хөтөлбөрийн хүрээнд 2018 оны шилдэг уран бүтээлийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ нь МУЗ-ийн “Улаан гэр” уран зургийн галерейд хүндэт зочдын хамт зохион байгуулагдлаа. Шилдэг бүтээлийн эзэнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн  шилдэг уран бүтээлийн шагналыг гардууллаа. Монголын соёл урлаг, уран зургийн гайхамшгийг дэлхийд сурталчилан таниулах, өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн цаашдын уран бүтээлийг дэмжих зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлээр “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөний “Sprit and Soul” бүтээл шалгарчээ.

   Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөнийг төлөөлөн уран бүтээлч Ж.Гантулга нь Нидерландын Вант улсын Хааг хотноо энэ сард зохион байгуулагдах дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг, Европын хамгийн том наадмуудын нэг болох “TodaysArt” наадамд оролцож, “Sprit and Soul” бүтээлээ танилцуулах эрхийг хүлээн авсан юм.

     Мөн 2017 онд зохион байгуулагдсан анхны олон улсын “Гэрэлт морьд” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлч Б.Бат-эрдэнэ 2017 оны 9 сард Нидерландын Вант Улсад “TodaysArt” наадамд оролцож, “Тэнгэрт нэгэн удаа” видео инстоляци бүтээлээ амжилттай толилуулж байсан билээ. Харин энэ жил тэрээр TodaysArt наадмын захирлын урилгаар 2018 оны 10 сард Норвегийн Вант Улсад зохиогдох “Инсомниа” олон улсын наадамд уригдан оролцож, уран бүтээлээ дахин дэлхий дахинд толилуулах сайхан боломж бүрдээд байгаа юм.

ХААН Банкны тухай 

     ХААН Банк 2000-аад оноос эхлэн Монголын урлаг соёл, тэр дундаа дүрслэх урлагийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн ба 2006 онд дэргэдээ уран зургийн галерей нээж, залуу уран бүтээлчдийг дэмжин үнэ төлбөргүй үзэсгэлэн гаргах, тэдний уран бүтээлийн дээжээс бүрдсэн 320 гаруй уран зураг, барималын урын сантай болжээ. ХААН Галерей нь одоогоор ХААН Банк Цамхагийн 3-р давхарт иргэдэд үнэ төлбөргүй уран бүтээлчдийн үзэсгэлэнг хүргэж байгаа билээ.

Монголын Урлагийн Зөвлөлийн тухай

     Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын соёл урлагийг тогтвортой хөгжүүлэх, сурталчилах, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор урлаг, олон нийтийн урлагийн боловсрол, соёлын өв, хөгжлийн зэрэг үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг. МУЗ-ийн хөтөлбөр, төслүүд нь урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, Монголын өвөрмөц соёлын өвийг дэлхийд таниулахыг зорин ажилладаг.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.