Жастин Бибер, Хэйли Болдуин нарын хуримыг хэн эсэргүүцэв?

2018/09/14
Share |
Хүмүүс:
Жастин Бибер, Хэйли Болдуин нарын хуримыг хэн эсэргүүцэв?

Жастин Бибер болон Селена Гомез нарын харилцаа эцэс болж Жастин Биберийн хуримын тов тун удахгүй зарлагдах гэж буй. Тэрээр Хэйли Болдуин хэмээх загвар өмсөгч, телевизийн хөтлөгч бүсгүйтэй сүй тавьсан тухай хэвлэлүүд шуугих болсон. Шинэхэн найз бүсгүйдээ 18 каратын бриллиантан бөгж бэлэглэж сүй тавьсан Жастин Бибер бэлэглэх гэж буй бөгжөө удаан ширтсний эцэст “Би Хэйлигийн царайг эндээс олж харж байна” хэмээн хэлсэн байдаг бөгөөд тэдний гэрлэлтэд Хэйлигийн гэр бүл тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Хэйлигийн эцэг Стивен Болдуиний том ах Алек Болдиун тун ч алдартай жүжигчин. Тэрээр хэлэхдээ “Гэрлэхээр яарч буй хүмүүст би нэг зүйл зөвлөмөөр санагддаг. Их залуу байхдаа гэрлэлтэд яарах огт хэрэггүй. Эхлээд хамт амьдраад үз. Би тэднээс олон ах. Тэгсэн хэрнээ хэдхэн жилийн өмнө л гэрлэсэн. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд сүүлийн хэдэн жилд мэндэлсэн. Манай гэрт олон жаахан хүүхэд бий. Тэднийг харж халамжилж, хажууд нь  байх хэрэгтэй. Гэтэл би жүжигчин хүн. Нэг киноны санал ирлээ гэхэд өөр хотод очиж зураг авахуулахаар сар гаруй явах шаардлага гардаг. Ингэж удаан явахдаа гэр бүлийнхнээ аваад явж бас болдоггүй. Ингээд би киноны саналуудаас татгалзах болсон. Хэрвээ гэр бүлээ жаргалтай байлгая гэвэл хажууд нь л байх хэрэгтэй. Та хоёр хоёулаа цуг байх ёстой. Гэтэл Жастин Бибер тийм алдартай, өөрийн гэсэн замналтай супер од шүү дээ. Тэр үргэлж гэртээ сууж, гэр бүлийнхээ хажууд байж чадах уу?” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байх бөгөөд олон нийт үүнийг Хэйли болон Жастин нарт хандан хэлж байна хэмээн таамаглах болжээ. Харин хосууд түүнийг анзаарах ч сөхөөгүй гэрлэлтэндээ хэдийнээ бэлдэж эхэлсэн ажээ.

 

Image result for hailey baldwin selena

 

Image result for Алек Болдуин

 

Image result for hailey baldwin

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.