Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэх төлөвтэй байна

2018/09/14
Share |
Хүмүүс:
Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэх төлөвтэй байна

ОХУ импортолж буй шатахууныхаа үнийг ирэх сараас эхлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр манай улсад шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд ОХУ АИ92 шатахууны үнийг тонн тутамдаа 41ам.доллар, дизель түлшийг 91ам.доллараар тус тус нэмэгдүүлэхээр болсон гэнэ. Энэ үнэ 11 болон 12-р сард ч мөн нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ тухай ОХУ-ын Сангийн Яамны сайтад мэдээлсэн байх бөгөөд энэ нь улсынхаа нийгмийн халамжийг сайжруулахад чиглэгдэж буй арга хэмжээ ажээ. Шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишгийг даган юмны үнэ тэнгэрт хадвал иргэдийн нуруун дээр хүнд ачаа ирэх нь дамжиггүй. Литр бензинээ АНУ-тай ижил шахуу өртгөөр худалдан авдаг бид энэхүү үнийн өсөлтөд хэрхэн тэсэж үлдэх вэ гэсэн асуулт ийн иргэдийн толгойн өвчин болж эхэллээ. 


 Image result for шатахууны үнэ өсөлт

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.