Багш нар ирэх даваа гарагаас ажил хаялтаа зогсоож магадгүй гэв

2018/09/14
Share |
Хүмүүс:
Багш нар ирэх даваа гарагаас ажил хаялтаа зогсоож магадгүй гэв

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Тэрээр "Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Багш нарын зүгээс дараах саналуудыг тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад арилгаад өгөөч гэж хүссэн юм. Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна. Энэ сараас цалин нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ бүхнийг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн. Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, гурван цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна" хэмээсэн байна. Энэ тухай асуудлаар холбогдох байгууллагууд өнөөдөртөө багтаан мэдээлэл хийхээр болсон бөгөөд шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ. 

 

Image result for багш нар ажил хаялт

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Москва Ясенево Москва СвибловР¾ Россыпь в ГулькевР¸Ñ‡Ð¸ Алатырь Купить лсд наркотиРºÐ¸ Лсд поганки Москва ÐÑÑ€Ð¾Ð¿Ð¾Ñ€Ñ ‚ БиробидР¶Ð°Ð½ Лабинск Москва Люблино Химки УстановРºÐ° ограничР¸Ñ‚ÐµÐ»Ñ скоростР¸ в ИркутскРµ Алушта НевинноР¼Ñ‹ÑÑÐº Реутов АмфетамР¸Ð½ в КраснодР°Ñ€Ðµ Экстази порше Москва Ð’Ð¾ÑÑ‚Ð¾Ñ‡Ð½Ñ ‹Ð¹ Москва СвибловР¾ РаменскР¾Ðµ 3 грамма марихуаР½Ñ‹ Чита Крэк цена СолнечнР¾Ð´Ð¾Ð»ÑŒÑÐº (Ставроп
IP:188.72.127.210  2018-09-24 14:24:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.