Хоёр Солонгосын удирдагчид тэврэлдэн уулзлаа

2018/09/18
Share |
Хүмүүс:
Хоёр Солонгосын удирдагчид тэврэлдэн уулзлаа

Өнөөдөр хоёр Солонгосын удирдагчид тэврэлдэн уулзсан түүхэн өдөр тохиож байна. Өмнөд Солонгосын удирдагч 11 жилийн дараа Пхеньянд айлчилж буй нь энэ бөгөөд түүнийг Ким Чен Ун өөрийн биеэр угтан авч гар барин тэврэлдэн уулзжээ. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сукийг Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Чу угтан мэндчилсэн байна. Үүний дараагаар тэд хамтдаа улаан хивсэн дээгүүр алхалж тэдэнд зориулсан ёслолын буудлага буудсан байна. “Үндэстнийхээ хамтын хүчээр энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлье” гэсэн уриа бүхий лоозон барьсан Хойд Солонгосчууд хоёр орны тугийг барихаа ч мөн мартсангүй.

Тэдний энэхүү уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд буй бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн нэртэй сэтгүүлч Сун Сог Хи хоёр удирдагчийн гар барин уулзах мөчийг Монголчуудын ёс заншилтай холбон тайлбарлажээ."Монгол хүмүүс бие биенийхээ хөл дээр гишгэсэн бол гар барин уучлалт хүсэн эв эеийг хичээдэг бөгөөд Маргааш Хойд ба Өмнөд солонгос дахин гар барина..." хэмээх утга бүхий мэдээ цацсан нь өчигдрийн хамгийн их хүн үзсэн мэдээгээр шалгарсан байна. 

 

Тэд энэ оны дөрөвдүгээр сард уулзсан уулзалтын үеэрээ зөвшилцөлд хүрсэн бөгөөд үүнд: 

- 1953 оны гал зогсоох хэлэлцээрээр завсарласан Солонгосын дайныг төгсгөл болсныг албан ёсоор зарлах

- Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ажлыг талууд гол зорилгоо болгон хамтарч ажиллах

- Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ирэх намар Пхеньянд айлчлах

- Хоёр Солонгос хуурай газар, агаар, тэнгист харилцан дайсагналаа зогсоох

- Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр Солонгосын хил дагуу суртал нэвтрүүлгийн ажиллагааг талууд зогсоох

- Хойд Солонгосын Гэсеонд талууд хамтарсан төлөөлөгчийн газар нээх

- Наймдугаар сарын 15-нд Солонгосын дайнаар салж хагацсан иргэдээ уулзуулах

- Зүүн эрэг дагуу хоёр Солонгосыг холбосон төмөр замаа сэргээх

- 2018 оны Азийн Спортын Наадамд хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулах зэрэг зүйлсийг тусгасан байдаг ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Сайхан юмаа. Эв нэгдэл, сайн сайхныг хүсье
IP:66.181.180.213  2018-09-18 18:53:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.