”Очир” төв нэрээ солин үйл ажиллагаагаа явуулж байна

2018/09/18
Share |
Хүмүүс:
”Очир” төв нэрээ солин үйл ажиллагаагаа явуулж байна

Өнгөрсөн оны 8-р сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Очир" төвийн буудалд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд охиныг амиа алдахад багагүй нөлөө үзүүлсэн хэмээх шүүмжлэлд өртөөд буй "Очир" төв ердөө 200 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байдаг. Харин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох хүмүүст тус газрыг хаах хүртэлх арга хэмжээ авахыг сануулсан байдаг бөгөөд тус газар өнөөдөр хаагдах нь байтугай үйл ажиллагаагаа өргөжүүлэн нэрээ солин ажиллаж байна. Охины амиа алдсан зочид буудал нэрээ "Elite" хэмээн өөрчилсөн байх бөгөөд доод давхарт нь караоке болон шөнийн цэнгээний газар ажиллах болсон байна. Тус төвд ажиллаж буй хүмүүсийн мэдээлснээр  объект тус бүрийг түрээслүүлсэн гэх бөгөөд тус төвийн эздэд ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй бололтой. 

 

Image result for 13настай охин

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.