Төрөлхийн хамаргүй Монгол хүү хоёр дахь хагалгаандаа орно

2018/09/18
Share |
Хүмүүс:
Төрөлхийн хамаргүй Монгол хүү хоёр дахь хагалгаандаа орно

Дэлхий дээр хамаргүй төрсөн хүн 6 бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдний нэг нь Монголд бий. Төрөлхийн хамаргүй төрсөн хүүхдүүд 1 нас ч хүрэлгүй өөд болсон байдаг бөгөөд Монгол хүү Б.Нэргүй өдгөө 11 настай. Тэрээр 2013 онд Солонгос улсад дэлхийд анх удаа хамар суулгах 3D хагалгаанд орж хиймэл хамартай болж байжээ. Үүнээс хойш таван жил өнгөрсөн бөгөөд хүүгийн хамар дахин асуудалтай болж идэх болон амьсгалахад төвөгтэй болсон тул дахин Солонгос улсыг зорьсон байна. Дэлхийд гоо сайхны хагалгаагаараа тэргүүлэх байр суурь эзлээд буй тус улсын "MEDICAL KOREA" эмнэлэгт хүү дахин хагалгаанд орох ажээ. Түүнийг 2013 онд очиход тус эмнэлгийн нүүр царайгаар ажиллаж байсан жүжигчин Сүн Жүнги хүүтэй уулзаж хагалгаанд нь амжилт хүсэж байсан бөгөөд тэд таван жилийн дараа дахин уулзсан байна. Б.Нэргүй хүүгийн тухай Сүн Жүнги "5 жилийн дараа Нэргүйтэй уулзаж байгаадаа баяртай байна. Тухайн үед 6 настай байсан хүү одоо 11 настай том болжээ. Нэргүйг хичээлдээ сайн явж байгаа эсэхийг мэдэхийг маш их хүсэж байсан болохоор Солонгост ирснийг нь сонсоод зорьж ирлээ" хэмээсэн байна. 

Image may contain: 2 people, text

 

5 жилийн өмнө: 

 

Image may contain: 1 person, smiling, closeup and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing

 

Image may contain: 2 people, people smiling

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Сайхан жүжигчин, ухаалаг залуу байна. Хүүхдийн эрүүл мэндийн төлөө санаачлага гаргаж байгаа нь бүр мундаг. Та нарт амжилт хүсье.
IP:66.181.180.213  2018-09-18 19:00:44
Жарагл Манай од нэртэй хүмүүс иймэрхүү сайхан ажил хийдэг болоосой.Хөөрхө
IP:124.158.105.50  2018-09-20 14:11:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.