Марихуан агуулсан ундаа удахгүй худалдаанд гарна

2018/09/18
Share |
Хүмүүс:
Марихуан агуулсан ундаа удахгүй худалдаанд гарна

"Кока Кола" компани марихуан агуулсан ундаа худалдаанд гаргахаар зэхэн судалгааны ажил явуулж буйгаа дэлхий дахинаа зарлажээ. Марихуана, хашиш зэрэг Энэтхэгийн олсны ургамлаас гаралтай төрөл бүрийн мансууруулах бодис, бэлдмэлийг ерөнхийд нь "каннабис" хэмээн нэрлэдэг бөгөөд тус ундааг "Кока Кола" компани “Аврора Каннабис” компанитай хамтран үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэхүү сургаар  Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Аврора Каннабис” компанийн хувьцаа даруй 23 хувиар өсөөд байгаа аж. Компанийнхан тус ундаанд орох каннабисийн төрлийн ургамлуудыг зохист хэмжээнд нь байлгаж эрүүл мэндийг дэмжих зорилготой байлгана гэдгээ мэдэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд худалдаанд гаргахаар төлөвлөж буй ажээ. 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Равдан Ер нь хөнгөн наркотик зүгээр ш дээ. Архи, тамхинаас л хамаагүй дээр. Хар тамхийг адгийн муу зүйл гэж хамгийн чанга хашгирдаг хүмүүс бол архи тамхины үйлдвэрийн эзэд л байдаг. Хүмүүс хөнгөн хар тамхийг хэрэглээд эхэлбэл өшиг орлого нь буурна гэж айсандаа. Голландууд тэр чигээрээ хөнгөн хар тамхи хэрэглэж байна. Тэдэн шиг эрүүл саруул, бие хаа сайтай хүмүүс дэлхийд өөр йхаана байна?
IP:202.9.43.67  2018-09-19 08:30:45
ээж Яанаа, энэ дэлхий улам бүх ялзарсааар л бна! Монгол хүүхдүү ундаа их хэрэглэдэг, үрсээ яаж хамгаалнаа!
IP:103.57.94.224  2018-09-20 08:44:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.