Улаанбаатар хотоос алга болсон хүү Эрдэнэт хотоос олджээ

2018/09/19
Share |
Хүмүүс:
Улаанбаатар хотоос алга болсон хүү Эрдэнэт хотоос олджээ

Энэ сарын 6-ны өдөр "Тэди" гар утас худалдааны төвийн орчмоос 2 настай хүү алга болсон тухай дуудлага цагдаагийн газар иржээ. Хүүг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж Эрдэнэт хотоос эсэн мэнд олсон бөгөөд тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй ажээ. Хүүг 1989 онд төрсөн "О" хулгайлсан гэх бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй гэнэ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар тэрээр хүүгийн ээжтэй архидан согтуурч байгаад улмаар хүүг дагуулан явсан гэх бөгөөд хүүд ямар нэг төрлийн гэмтэл бэртэл учраагүй эсэн мэнд олдсон байна. Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах гэмт хэрэг газар авч буй бөгөөд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.