340,000 төгрөгийн цалинтай жүдочид нэг сарын цалингаа хандивлав

2018/09/19
Share |
Хүмүүс:
340,000 төгрөгийн цалинтай жүдочид нэг сарын цалингаа хандивлав

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өөрсдийн нэг сарын цалинг Б.Хулангийн ээж Х.Алтанцэцэгийн эмчилгээний зардалд хандивлажээ. Зовлон бэрхшээлийг хамтын хүчээр туулахыг хичээж буй тэдний энэхүү үйл хэрэгт талархахын зэрэгцээ нэгэн зүйл анхаарал татав. Учир нь цаасан дээрх цалингийн хэмжээ болон бодит байдал дээрх цалингийн хэмжээ зөрүүтэй, мөн тив дэлхийд нэрээ дуурсгасан бүхэл бүтэн үндэсний хэмжээний шигшээ багийн багш дасгалжуулагч болон тамирчдын цалингийн хэмжээ олон ч хүний гайхшралыг төрүүлжээ. Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин тус цаасан дээр 410.000 төгрөг хэмээн бичигдсэн байгаа хэдий ч энэ жил хасагдан 340,000 төгрөг болсон ажээ. Бүхэл бүтэн улсаа төлөөлөн тив дэлхийг донсолгож яваа тамирчдын цалинг нэмэх нь бүү хэл ийн хассан нь тун ч хачирхалтай. Олон улсын чанартай тэмцээн уралдаан, Олимпын наадмуудад ганзага хоосон ирж байгаагүй тэдний амжилтыг өөрсдийн мэт баярлан бахаддаг хирнээ хөдөлмөрийг нь үнэлэх дээрээ Монголын төр засаг яагаад ийм харам хандана вэ? Тамирчдын  цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж бололцоот бүх нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй бөгөөд хэдий хүртэл амжилт биднийх асуудал тэднийх байх вэ... ? 



 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Saraa AA ED NAR CHIN BUUN L MUNGU AVDAG SHDEE. aVAANZ NI BAIHOO
IP:103.14.38.130  2018-09-20 17:48:11
rteorkin ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ИзобильР½Ð¾Ð¼ ЗакладкР¸ реагент в Опочке Санкт-Пе
IP:5.62.159.79  2018-10-01 03:35:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.