Монгол улс АНУ-д 100 мянган ам.долларын ноолууран хөнжил бэлэглэжээ

2018/09/20
Share |
Хүмүүс:
Монгол улс АНУ-д 100 мянган ам.долларын ноолууран хөнжил бэлэглэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал эхлүүлээд байгаа билээ. Тус уулзалтын үеэр АНУ-д болж өнгөрсөн "Флоренс" хар шуурганд өртсөн иргэдэд зориулан Монгол улс 100 мянган ам.доллартай тэнцэх ноолууран хөнжил бэлэглэжээ. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс мөн өөрийн твиттер хуудаснаа "Маш сайхан уулзалт боллоо. Шуурганд өртсөн иргэдэд 100 мянган ам.долларын ноосон хөнжил бэлэглэсэнд талархаж байна" хэмээн жиргэсэн байна. Харин АНУ Монгол улсад "МСК" 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон бөгөөд НАТО-гаас Афганистанд явуулж байгаа ажиллагаанд цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцсэн бөгөөд энэ санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэж, олон шинэ худаг гаргана. Дэлхийн ихэнх оронд нэвтрээд байгаа саарал ус гаргаж авч үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлэх ажээ.

 


 


 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aimshigtai illuminati mongold
IP:59.153.114.124  2018-09-20 19:56:48
ее Ядуу орны төрийн тэргүүнүүд байх хэцүү, Том гүрнүүдийн удирдагч нарын өмнө бөхөлзөж шалдаа бууна
IP:202.131.225.150  2018-09-21 09:04:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.