Дэлхийн автомашингүй өдрийг ирэх бямба гаригт тэмдэглэнэ

2018/09/21
Share |
Хүмүүс:
Дэлхийн автомашингүй өдрийг ирэх бямба гаригт тэмдэглэнэ

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэж ирсэн.

 

 

Улаанбаатар хотын хувьд жил бүрийн хавар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол, энэ жил анх удаа есдүгээр сарын 22-ны бямба гаригт “Дэлхийн автомашингүй өдөр”-ийг тэмдэглэхээр болж байна.

Энэ хүрээнд ирэх бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08:00-17:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах болон худалдааны төвүүд амрах бөгөөд иргэд,олон нийтэд зориулсан урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Мөн нийслэлийн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүний зэрэгцээ, дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

 

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэйгээр хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм.

 


“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ  ТӨВ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЖАГСААЛТ


Худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газрын  нэр

Байршил

1.

Бөмбөгөр-1 худалдааны төв

2 дугаар хороо

2.

Бөмбөгөр-2 “Содон” худалдааны төв

2 дугаар хороо

3.

Алтжин бөмбөгөр худалдааны төв

2 дугаар хороо

4.

Шонхор зах

11 дүгээр хороо

5.

Нарантуул-2 худалдааны төв

12 дугаар хороо

6.

И-март худалдааны төв

14 дүгээр хороо

7.

Нарантуул худалдааны төв

14 дүгээр хороо

8.

Дүнжингарав худалдааны төв

26 дугаар  хороо

9.

Өгөөмөр техникийн зах

14 дүгээр хороо

10.

Сандэй плаза худалдааны төв

14 дүгээр хороо

11.

Шөнийн зах

14 дүгээр хороо

12.

Баянзүрх худалдааны төв

6 дугаар хороо

13.

Баянзүрх худалдааны төв-2

6 дугаар хороо

14.

100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр

10, 11 дүгээр хороо

15.

Меркури худалдааны төв

3 дугаар хороо

16.

Пассаж худалдааны төв

17.

Миний дэлгүүр

18.

Барс худалдааны төв

3 дугаар хороо

19.

Хар хорин худалдааны төв

20 дугаар хороо

20.

Барс-2 худалдааны төв

20 дугаар хороо

21.

Мишээл экспо худалдааны төв

2 дугаар хороо

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.