Жүдогийн ертөнцөд мэндэлсэн ”Ялагдашгүй гүнж” Дарья Билодид гэж хэн бэ

2018/09/21
Share |
Хүмүүс:
Жүдогийн ертөнцөд мэндэлсэн ”Ялагдашгүй гүнж” Дарья Билодид гэж хэн бэ

Өчигдөр Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо эхэлсэн билээ. Тэмцээн эхлээд ердөө нэгхэн хонож буй ч дуулиан шуугианаар дүүрэн үргэлжилж байна. Спорт сонирхогчдын анхааралд хамгийн ихээр өртөөд буй 17 хон настай Украйны тамирчин Дарья Билодид ур чадвар болон гоо үзэсгэлэнгээрээ шуугиулах болжээ. Түүний аав болон ээж хоёул жүдоч бөгөөд тэрээр багаасаа эргэлт буцалтгүй жүдод дурлан уйгагүй хөдөлмөрлөсөөр 17 хон насандаа хамгийн ажилттай яваа жүдочдийн жагсаалтыг тэргүүлж явна.

Тиймдээ ч "Ялагдашгүй" хэмээх хочны эзэн болоод буй тэрээр Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв. Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг ч Украин охин тэгсэнгүй. Түүний өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав. Өнгөрсөн жил Нидерландад болсон Гранприд түрүүлсэн Дарья Хөх хотод хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид ялагдсан бол, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсан байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд хоёрхон удаа ялагдсан нь энэ юм. 

Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарыхан ч тун их сонирхдог. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста гэхэд түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв би Белодедын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэсэн удаатай.

Олны итгэж байсанчлан Дарья Билоди үнэхээр 17 насандаа Дэлхийн аварга болж чадлаа. Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон Монголын тамирчин Г.Отгонцэцэгт 2017 онд ялагдсан ч түүнээс хойш Г.Отгонцэцэгийг энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаантай нийлээд дөрвөн удаа яллаа.

Жүдо бөхийн ертөнцөд ийм нэгэн шинэ од мэндэлж байгааг хүлээн авна уу!

 

Related image

 

Image result for Дарья Билодид

 

Image result for Дарья Билодид

 

Image result for Дарья Билодид

 

Image result for Дарья Билодид

 

Image result for Дарья Билодид

 

Image result for Дарья Билодид

 

 

 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье. Мундаг байна.
IP:66.181.180.213  2018-09-21 20:27:55
H WOW l daa
IP:66.181.183.157  2018-09-22 13:04:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.