Д.Батмөнх: Хүүхдүүдээ яана аа, хөгшин ээжийгээ яана аа л гэж бодож байсан

2018/09/21
Share |
Хүмүүс:
Д.Батмөнх: Хүүхдүүдээ яана аа, хөгшин ээжийгээ яана аа л гэж бодож байсан

Монголчууд нэгдвэл юу ч хийж чаддаг гэдгийг энэ хэдэн өдрүүдэд харуулж чадлаа. Дөрвөн охинтойгоо өнчирч хоцорсон Д.Батмөнхөд зориулсан хандивын аян амжилттай өрнөж буй бөгөөд халуун сэтгэлээр гараа сунган тусалсан нийт Монголчууддаа хандан Д.Батмөнх "Хань минь өөд болоод сар хэдхэн хоногтой байгаа. Ханийгаа алдаад дараа нь энэ нэг дэх өдөр гэр минь шатаад сэтгэл маш эвгүй байсан. Хүүхдүүдээ яана аа, хөгшин ээжийгээ яана аа л гэж бодож байсан. Бид бүгд нүцгэн, бараг шалдан шахуу гараад л айл саахалтууд маань бүгд тус болсон. "TV5" болон ард түмэндээ маш их талархаж байна. Зүүдлээд ч байгаа юм шиг л байна. Анх орон гэртэй л болъё гэсэн одоо байшин савтай болж байна. Ард түмний минь хишиг буян, энэ их итгэлийг дааж амьдарна аа. Хэдэн хүүхдүүдийнхээ төлөө одоо зогсолтгүй явна. Тэнгэрт байгаа ханьдаа өгсөн амлалтаа биелүүлнэ" хэмээжээ. Тун удахгүй нийт цугларсан хандивын мөнгөөр хоёр өрөө байр авахаар болоод буй бөгөөд хэрэв мөнгө үлдвэл охидод хадгаламж нээхээр төлөвлөөд буй ажээ.

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Отгонбаярын охин Үр хүүхдээ орхиод бурхан болчихсон эх хүн ингэж л хамгаалж харж үздэгн юм бна миний ээж Отгонбаяр 27насандаа 3настайд минь орхиод бурхан болсон өдийг хүртэл алдааг тойрч онож яваа минь тэр л хүний тэнгэрээс хамгаалж байгаагн ач ивээл
IP:202.126.89.193  2018-09-21 15:34:55
иргэн Улс төрөөс ангид юм бидэнд ганцхан байдаг. Энэ нь бие биенээ хайрлах сэтгэл
IP:202.70.33.164  2018-09-21 18:02:53
Ме Монголын жирийн иргэд л нэг нэгнээ түшиж , тулдаг юм бна хүнд хэцүү үед нь. УИХ ганц ч гишүүн, хөрөнгө чинээтэй топ компаниуд ганц ч ган хийсэнгүй шүү.
IP:108.7.223.33  2018-09-21 19:26:16
Зочин САЙН БАЙНА ҮНЭХЭЭР САЙХАН , ҮРГЭЛЖ БИЕЭНДЭЭ ТУСЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
IP:202.72.245.206  2018-09-21 22:17:06
Зол Болж дээ хөөрхий
IP:150.129.143.100  2018-09-21 22:59:10
soko hvmvvsiin commentiig unshaad ih saihan sanagdaj uuriin erhgvi nulims dusluullaa
IP:202.126.89.151  2018-09-22 07:31:53
Зочин Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сайхан сэтгэлтэй хандив өргөсөн Монголчуудын маань буян нь дэлгэрэг ээ
IP:119.40.98.162  2018-09-24 10:03:20
zochin Эвий эвий бүүр өрөвдөөд бх юм эр хүн хэдэн хүүхдээ өсгөнө гэдэг их тэвчээр, хатуужил.Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар орон гэртэй болсонд нь баярлаж бна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
IP:64.119.16.188  2018-09-25 16:27:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.