Чехийн нэрт бөх Лукас Крпалек олимпын аварга Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэв

2018/09/26
Share |
Хүмүүс:
Чехийн нэрт бөх Лукас Крпалек олимпын аварга Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэв

Азербайжаны Баку хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй билээ. Өнөөдрийн онцлох барилдаануудын тоонд Олимпын аварга Н.Түвшинбаярын барилдаан багтаж байсан бөгөөд харамсалтай нь тэрээр тэмцээний гурав дахь барилдаандаа хожигдол хүлээжээ. Гуравдугаар тойргийн барилдаанд түүнийг ялсан Рио-2016 олимпийн аварга, 2014 оны Дэлхийн аварга, 2011, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, Чехийн нэрт бөх Лукас Крпалек барилдааны дараа аваргад мэхийн ёслон хүндлэл үзүүлсэн байна. Тив дэлхийд нэрээ дуурсгасан жүдоч Н.Түвшинбаярт өрсөлдөгч бөхчүүд нь хүндэтгэл үзүүлсэн тохиолдол нэгээр дуусахгүй. Үүнээс өмнө дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам БНСУ-ын Инчён хотноо зохиогдоход жинд нь зодоглосон тамирчид түүнд халуун дулаанаар хүндэтгэл үзүүлж, мэхийн ёсолж, алтан медалийн баярыг нь хуваалцсан агшин ч сэтгэлд дотно санагдах дурсамж болж үлджээ. Жүдо бол хүндлэл юм. Тэр тусмаа дэлхийн энэ цаг үеийн хүчтэнүүд Монголын бөх, олимпийн аварга Н.Түвшинбаярт онцгой сэтгэгдэл төрүүлэхээр хүндэтгэлтэй ханддагийг эдгээр зургаас харж болох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Сайхан л юм. Үнэхээр хүндэтгэл төрүүлмээр хүн.
IP:202.21.109.154  2018-09-26 17:20:37
Зочин Тийм шүү манай аварга үнэхээр мундаг
IP:139.5.218.63  2018-09-26 20:23:10
Равдан Монолын маань бахархал.
IP:202.9.42.19  2018-09-27 18:05:20
Равдан Монголын маань бахархал болсон сайхан аварга.
IP:202.9.42.19  2018-09-27 18:05:56
kkkk zugeer l bohiij esloj bhad hudlaaa medee taviaaal
IP:203.91.115.37  2018-09-29 16:13:50
Mundag Hyndetgel yzyylj bna. Sport medehgyi orkuud tsaashaa!
IP:66.181.186.119  2018-10-01 14:58:21
me suba U7l9e7 Wow, this piece of writing is pleasant, my sister is analyzing such things, thus I am going to let know her.
IP:89.28.10.242  2018-12-21 08:42:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.