Маадайгийн дүүд 10-15 жилийн ял төлөвлөжээ

2008/06/20
Share |
Хүмүүс:
Маадайгийн дүүд 10-15 жилийн ял төлөвлөжээ

Хэдхэн хоногийн өмнө “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадайгийн дүү Б.Баярмагнай иргэн Ц.Болдбаатарын амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Албаны хүний хэлж байгаагаар хэрэгтэн одоо Ганцхудаг дахь цагдан хорих төвд саатуулагдаж байгаа юм байна. Цагдаагийнханд өгсөн анхны мэдүүлэгтээ тэрбээр “Талийгаач намайг гэмт хэрэг хийхийг шаардаж дарамталдаг төдийгүй зоддог байсан. Мөнгө ч нэхдэг. Дээрмийн хэрэгт татан оролцуулдаг байсан. Гэхдээ би түүний амийг хорооно гэж бодоогүй. Гэрийн үүдэнд ирэхэд нь би буугаа авч хараалж байгаад сум алдсан” гэжээ. Ямартаа ч уг хэргийг холбогдох албаны хүмүүс нь нягтлан шалгаж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, хэдийгээр хэрэгтэн санаатайгаар уг хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа ч цагдаагийнхан түүнийг санаатайгаар буудсан гэж үзэж байгаа гэнэ. Иймд түүнд 10-15 жилийн ял төлөвлөөд байгаа юм байна.

Эх сурвалж: Гэмт хэрэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.